Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя

Aдмин / Нийгэм

Энэ жил Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан.

Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь олон эрсдэлтэй хүчин зүйлийг бий болгож байгаа бөгөөд иймээс таны миний гэхгүй бүгдээрээ хамтаар эрсдэлийг даван туулахыг уриалж байна.

Бид эрсдэлийг урьдчилан мэдэж тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл нүүрлэсэн. Иймээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга, Ногоон нуур, Чингэлтэйн суваг, Ар хустай орчмын халиа, тошин үүссэн байршлуудын мөсийг зөөж, голын сав газар, далан сувгийг чөлөөлөх ажлуудыг зохион байгуулсан. Байгалийн гамшгийг хэн ч даван туулж чадахгүй гэдэг ч бид зүгээр хараад сууж чадахгүй эрсдэлийг бууруулах ажлуудыг чадах чинээгээрээ хийж байна. Магадгүй бидний хийж чадах бас нэг зүйл бол нэгнээ хайрлаж эрсдэлтэй газар амьдарч байгаа бол нэгэндээ туслья. Нэгэндээ хайртай байя.

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс Сэлбэ голын мөсийг тээвэрлэж эхэлсэн. Тус хугацаанд нийт 200 орчим техник хэрэгслээр 350 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 217,760 тонн мөсийг тээвэрлээд байна. Цаг агаарын дулааралт эхэллээ. Та би бидний хэн ч эд хөрөнгө амь насаараа хохирч магадгүй тул нэгэндээ хайртай байж, эрсдэлийг хамтдаа даван туулъя.

Дарь-Эх, Дэнжийн 1000, Улиастай, баруун, зүүн салаа, толгойт, их наран, шарга морьт зэрэг газруудад жил бүр халиа тошин үүсдэг. Өвөл бүр телевизүүдийн мэдээгээр эдгээр байршлуудад халиа тошин үүсэж, айл өрхүүд хохирсон тухай мэдээлэл гардаг. Гэсэн хэдий ч тэдгээр байршлуудаас айлүүд нүүдэггүй. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад 170 орчим га газарт 1000 гаруй нэгж талбар хамардаг гэсэн мэдээлэл бий. Иймээс энэ байршлуудад та болон таны хайртай хүмүүс байдаг бол та туслаарай. Бид хамтдаа шүү.

Иймд халиа, тошин үүссэн болон шар усны үерийн эрсдэлтэй байршлуудад байгаа айл өрхүүд нүүх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: НОБГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.