Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Aдмин / Нийгэм

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгүүдээс тогтдог. Тэдгээрийн хоорондын харилцаа, уялдаа холбоо социологийн ойлголтуудаар тайлбарлагддаг. Хүйсийн, насны, ажил эрхлэлтийн гэх мэтээр нийгмийг бүрдүүлэгчдийг хэд хэд ангилан, бүлгийн онцлогуудыг судлан шинжилж болдог.

Өнөөдррийн бидний амьдарч буй ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим бол хэнийг ч ялгарварлан гадуурхахгүй байх явдал. Тэгш эрхийн зарчмаар хүний арьсны өнгө, зүс царай, нурууны өндөр нь тухайн хүний онцлог учир гадуурхалт байх ёсгүй билээ. Нийгэм дээр энгийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг төрөөс бодлогоор дэмжиж, тэдний амьдралын чанар, эрүүл мэнд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Учир нь нийгэм түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байх зайлшгүй шаардлагатай. Үүнд албан байгууллагын налуу шат нь зөвхөн тусгай хэрэгцээт тэргэнцэртэй иргэдэд зориулагддаг зүйл биш. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй өндөр настнуудад налуу шатны хэрэгцээ үүсдэг.

Энэ мэтчилэн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүсийын хэрэгцээ биш байдаг. Даяаршсан нийгэмд асуудлыг өөр дотроо шийдэх гэж зүтгэхээс илүүтэй дэлхийн улс орнуудтай санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцах давуу тал бий. Дэлхийн найман тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тусгай хэрэгцээт хүмүүс. Тэд дэлхийн аль тивд, ямар үндэстэнд төрсөн, аль бүс нутагт амьдардгаас үл хамааран өдөр бүр олон асуудалтай нүүр тулдаг.

Нэг тэрбум хүний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр НҮБ 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо”-г байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцд 183 улс нэгдсэн. Энэ долоо хоногт тус конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болсон юм. Манай улсын хувьд анх 2020 онд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байсан юм.

Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.

Хорооны гишүүд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх үндсэн зарчим баримталж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд дахин өрсөлдсөн Монгол Улсын төлөөлөгч Д.Гэрэл улиран сонгогдохоор болов. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх гэсэн зарчим баримталдаг. Дэлхийн аль ч оронд тусгай хэрэгцээт иргэний эрхийн асуудал хөндөгдсөөр байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.