Ардчилсан Нам: Авлига өгч, авдаггүй болгох хуулийг нэг жилийн дотор батална

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт тус намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Уг уулзалтын үеэр Л.Гантөмөр “Ховд аймаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн бичлэгээс Ардчилсан намын 10 нэр дэвшигчийг чин сэтгэлээсээ дэмжиж байгааг мэдэрсэн. Бид Ховд аймагт “Өргүй Монгол”, “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” аян өрнүүлсэн. Олон ястны өлгий нутаг, эртнээсээ ухаалаг, амьдрах ухаантай, амьдралын төлөө тэмцдэг Ховдын ард түмэн маш сайхан хүлээн авсанд талархаж байна. Бид баруун бүсэд шилдэг залуусаа илгээсэн. Судалгаагаар одоогоор манай нам баталгаатай ялалт байгуулаад явж буйд намын даргын хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Эрх баригчдыг сольё гэдэг шийдвэрээ баруун бүсийнхэн гаргачихсан байна.

Манай Б.Пүрэвдорж тэмцэгчдийн үр сад гэдгээ харуулж байгаа. Аравхан суудалтай манай нам яагаад ч сөрөг хүчин байх бололцоогүй. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч байгаа. Дуугарахаас цаашгүй болоод 8 жил өнгөрлөө. 8 жилийн өмнө МАН 60 тэрбумын схем зохиогоод Монгол Улсад тэр чигтээ ялалт байгуулсныг бид мэдэж байгаа. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч буй Б.Пүрэвдоржоороо бид бахархаж байгаа.

Хэдийгээр эрх баригчид бүх хүчээрээ ардчиллыг нухчин дарахыг оролдож байгаа ч тэдний дунд эв данг нь олоод Ховдын хөгжлийн төлөө цуцашгүй зүтгэж буй Ш.Адьшаа гишүүнээрээ бахархаж байна. Нутгаа замтай болгоё, сумдаа хөгжүүлье, итгэл өгч сонгосон ард түмнийхээ амьдралыг өөд нь татахад тус болъё, багш нарыг компьютертой болгох гээд зүтгэж байгааг нь хараад сэтгэл хөдөлж байлаа. Та бүхэн Ш.Адьшаа гишүүнээ энэ удаа ч дэмжиж, ялуулахыг хүсье.

зураг

Бид юм үзэж, нүд тайлсан, ноён нуруутай, дуугарах газраа дуугардаг Д.Батцогтоо төр барихад хамгийн хэрэгтэй хүний нэг гэж үзээд нэр дэвшүүллээ. Шуналгүй, эрх мэдлээ ашигладаггүй, яг иргэдийнхээ дунд, түмний хүү, Монголын нэг аав, Монголын улс төрч байж чаддаг энэ ноён нуруу Монголын парламент, ардчилсан засагт хэрэгтэй. Судалгаанаас харахад, “Ховдын гурав”-ыг Увс, Говь-Алтай, Завханыхан ч дэмжиж байгаа.

Өөр нэгэн нэр дэвшигч О.Амгаланбаатар маань Говь-Алтай аймгийн Засаг дарга. Түүний нэг онцлог нь “газар дээрх” амьдралыг мэддэг. Тэмцэгч ойрадуудын үр сад гэдгээ байнга нотолдог. Яавал алс хязгаар нутгийг хөгжүүлэх вэ гэдгийг олоод харчихсан, түүнийгээ ажил хэрэг болгох гээд зүтгэдэг хүн. О.Амгаланбаатар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийг зорьдог. Монгол хүний дундаж насыг яавал +80 болгох вэ гэдэгт өдөр, шөнөгүй толгойгоо гашилгаж яваа. Яавал хөдөөд амьдрал бий болгох вэ, мал аж ахуйг яаж босгож ирэх вэ гэдэгт анхаарч, Монголын эдийн засагт өнгө оруулах, үйлдвэржсэн баруун хязгаар болгохын төлөө зорьж байгаа.

Манай “Завханы гурав” шавилхан биеэсээ гарамгүй эрч хүчтэй. З.Нарантуяаг жагсаалтаар нэр дэвшүүлж болох байсан ч бид “Тойрогт нэр дэвшиж, гарч ирээд Засгийн газрын гишүүн болоорой” гэсэн зарчим баримталсан. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг Засгийн газарт оруулахгүй гэдгээ хэлсэн. Сангийн сайд З.Нарантуяаг хармаар байгаа учраас баруун бүсэд нэр дэвшүүлсэн” гэлээ.

зураг

Түүнчлэн тэрбээр “Б.Түвшин гээд ноён нуруутай залуу бий. Манай санхүүгийн салбарын “толгой”. Үндэсний нягтлан бодогчдын холбоог босгож ирсэн. Б.Түвшин санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, татвар бууруулахад анхаарна. Бизнес эрхлэгчид томорч байж Монголын ард түмэн хүчирхэг болно гэдэгт хамгийн их анхаарал тавьж буй хүн бол Б.Түвшин” хэмээв.

Тойрогт нэр дэвшиж буй 78 төлөөлөл нь ямар түүхтэй, юуны төлөө сонгуульд оролцож байгааг нь хэлж чадна хэмээн ам бардам өгүүлсэн Л.Гантөмөр “Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бид нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын эдийн засаг томрохгүй байгаа. Хамгийн том асуудлын нэг нь ядуурал. Үүгээр далимдуулж бүх саналыг худалдаж авах, эрх мэдэлтнүүд ноён суух гэж байна. Ядуурлын ар дээр ардчилал мөхөх гэж байна. Тиймээс бидэнд дөрөвхөн жил ажил хийх боломж олгохыг та бүхнээс гуйж байгаа. Бид улсынхаа эдийн засгийг босгож ирнэ. Үүнд санхүүч, хөдөөгийн амьдралыг сайн мэдэх Д.Батсайханы үүрэг их.

Одоогийн эрх баригчид хөдөө гэхээр зөвхөн мал аж ахуй гэж боддог. Хөдөө байгаа багш, оюутнууд, цагдаа, эмч, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэгчид, тэтгэврийн хөгшчүүл юу хийх вэ гэдгийг бодолцохгүй байна. Бид хөдөөг малаар биш, ард түмнээр нь төсөөлж байгаа шүү гэдгийг хэлье. Хөдөөг зөвхөн мал, малчдаар төсөөлөхөө одоо болих хэрэгтэй. Мэдээж бид малчдаа дэмжих ёстой.

Увс аймгийн О.Цогтгэрэл маань хөгжлийн төлөө хад чулуу шиг зогсож чадна. Түмэн олны талд зогсож чадах хүнийг ол гэвэл О.Цогтгэрэл шүү. Ардчилсан намыг нэгтгэж чадсан хүн бол О.Цогтгэрэл. Нугардаггүй, гуйвдаггүй, арга зальд автдаггүй, хүн дагаж баясдаггүй, яг өөрийнхөө байр суурин дээр байдаг. Татварыг бууруулж, баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж буй нэр дэвшигч.

Ховдын “хүргэн”, улсын заан Д.Бумбаярын гэргий Ц.Одонтунгалагийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Улс төрд ороод олон жил болсон, “хатаагдсан” хуульч. Хууль түмэн олонд зориулагдахаа болиод удаж байна. Хуулийг зөвхөн дарга нарт зориулж гаргадаг гажигтай болчихсон. Тиймээс бидэнд сайн хуульч хэрэгтэй.

Цөмийн физикч Н.Тэгшбаяр гэж нэр дэвшигч маань “номын”, дөрвөд хүн бий. “Зүтгэж байгаад Монголыг атомын цахилгаан станцтай болгомоор байна” гэж ярьдаг. Энэ бол сайхан мөрөөдөл. Монгол 50, 60 жилийн өмнө уран олборлодог, нефть боловсруулдаг байсан улс шүү. Эрдэмтдээрээ гайхагддаг байсан цаг бий. Харамсалтай нь бид эрдэм мэдлэг шүтдэггүй төртэй болоод удаж байна. Эрдэм шүтдэг төртэй болохын тулд цөмийн физикийн доктороо нэр дэвшүүлсэн” хэмээгээд 10 нэр дэвшигчийг нь багаар нь дэмжихийг хүслээ.

“Ардчилал гэдэг зүйлийг яавал бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна”

Ардчилсан намынхан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарахаа илэрхийлж буй. Хавдраа эмчлүүлэх гэж гадагшаа явдаг, үүний тулд 200 сая доллар төлдөг улс болсныг өөрчлөхийг зорьж байгаагаа тэд хэлж буй юм.

Судалгаагаар 8 жилийн өмнө иргэдээс нэн тэргүүнд тулгамдаж буй 5 асуудлыг нэрлээч гэхэд авлига, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэж хариулж байв. Өдгөө эдгээр дээр нэг асуудал нэмэгдэж, хамгийн эхэнд бичигдэж буй нь үнийн өсөлт. Гэвч алдагдсан 8 жилд эдгээрийн алийг нь ч шийдээгүй. Утаа бүр хортой болж, хэдэн зуун хүн угаартаж үхсэн. Түгжрэл улам нэмэгдсэн.

Энэ талаар Л.Гантөмөр “Ховд хүртэлх замыг Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн жилийн дотор барьж чадсан. Харин МАН-ынханд бүх эрх мэдэл нь байхад одоогийн нөхцөл байдлыг бий болгосон буруутныг яагаад хайгаад байгаа юм бэ. Тэд ажил хийдэггүй, улс төрждөг. Хэн нэгэн рүү бурууг чихдэг. Тэдний шударга ёсны тэмцэл нь зогсчихсон. Хэнийгээ барьж хорих вэ? Одоо дийлэхгүй. Яагаад гэвэл авлига өгч, авдаг тогтолцоог алга болгох ухаан, сэтгэл байхгүй. Ардчилсан нам сонгуульд ялаад нэг жилийн дотор авлига өгч, авдаггүй болгох хууль батална” хэмээн онцлов.

Ардчилсан намын дарга мөн “Зарим хүн өнгөрсөн 8 жилийг “Байлдаантай кино шиг 8 жил байлаа. Энэ кино олон ангитай биш байгаасай” гэсэн. Монгол Улс авлигын индексээр 180 орноос 121 дүгээр байрт бичигдэх болж ухарлаа. Хүний эрх зөрчигдөж буй үзүүлэлтээр хоцрогдсон 50 орны эгнээнд шилжчихсэн. Сүүлийн жилүүдэд үг хэлснийхээ төлөө цагдаад дуудагдсан 1500 хүн бий. Ардчиллын төлөө байдаг олон мянган хүн үүнд санаа зовж байгаа. Ардчилсан намынхан бол шүүмжилснийх нь төлөө хэн нэгнийг цагдаад өгдөггүй.

Намайг олон нийтийн сүлжээнд хоёр хүн байнга л шүүмжилж байна. Тэднийг би шүүх, цагдаад өгөхгүй, байлгаад л байгаа. 1500 хүн цагдаад дуудагдана гэдэг бол маш аймшигтай. Иймээс энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай сонгууль. Биднийг асар их доромжилж байна. Яавал ардчиллынхныг цөөхөн гаргаж ирэх вэ. Яавал ардчилал гэдэг зүйлийг бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна. Л.Гантөмөр гэдэг хүнийг ертөнцөд байхгүй муу хүн болгож хувиргасан. Ардчилсан нам бол үе солигдсон нам. Энэ удаагийн сонгуулиар эрх баригчдад хариуцлага тооцож чадахгүй бол Монголын ардчилал мөхөхөд ойрхон байна” гэсэн юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 9 зорилттой, 90 заалттай, 900 хийх ажлын төлөвлөгөө гэж буй. Энэ тухай Л.Гантөмөр “Бидэнд Монгол Улсыг өрнөөс гаргах, боловсрол, эрүүл мэндийн салбараа босгож ирэх, үйлдвэртэй болох төлөвлөгөө бий. Гангийн, зэс боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Монгол тийм ч их төмөртэй улс биш. Гэтэл “улны, шалны” үнээр зөөсөөр байгаад одоо нөөцгүй боллоо. Бид ард нь баахан нүхтэй үлдэнэ. Өөр ганц жишээ хэлье. Ноолуураа “Говь” компанид тушаахаар татвар төлдөг. Хятад руу экспортлохоор татвар төлдөггүй. Энэ ямар гээчийн хууль вэ. Энэ баялгийг Монголд боловсруулахаар татвар төлдөг. Хятад руу шууд гаргахаар татвар төлдөггүй. Бид ийм орчинд амьдарч байна.

Өнөөдөр эрх баригчид мөнгөөр бүгдийг худалдаж авъя гэж байна. Дарга нарын тансаглалыг тасалж болно. Тэдний ямбыг халах хэрэгтэй. Үгүй бол дарангуйлал бий болж, дөрвөн жилийн дараа сонгуульд орох ч тэнхээгүй болно. Цөвүүн цагийг зогсооё гэж уриалж байна. Цөвүүн цагийг зогсоох чөлөө, учрал бүрдэж байгааг хэлье” гэж тодотголоо. Уулзалтад ирсэн сонгогчид ардчиллаа авч үлдэж, Ардчилсан намынхныг дэмжихээ илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

Ганц хуулиар арилгачихдаг бол ... [66.181.160.67] 2024-06-17 16:37:24

Авилгалыг хуулиар устгачихдаг бол ёстой Нобелийн шагнал олгочихмоор л байна. Даан ч тэгэж амархан арилдаггүй үзэгдэл юмдаа. Америк 200 жил авилгатайгаа тэмцээд тэмцээд өнөөдөр хүртэл авилгалтайгаа байж л байна.

Зочин [66.181.177.130] 2024-06-17 12:52:13

Гэнэт нойрноос сэрсэн юм авлигыг таслан зүогсоох хууль гаргана гэнэ,МАН чинь тийм хууль гаргасанч Авлигачид чинь хүч өгөхгүй байгаа биз дээ? авлигыг танай нам эхлүүлсэн түүчээлсэн Элбэгдоржтонгууд,Баярцогтонгууд,Эрдэнэбилэгтэнгүүд их урт жагсаалт гарна тэднийгээ лавл Энэ нөхдүүд,чи байгаа цагт хэзээч чадахгүй зүгээр л сонгогчдынхоо тархи угаалт шүү дээ.

Эргэцүүлэл [124.158.126.227] 2024-06-17 08:47:12

Хуульд авлига авч, өгч болохгүй талаар заагаад олон жил болж байгаа ш дээ. Юу яриад байгаа юм бэ. АН алдагдсан 8 жил гээд өлсгөлөн царайлаад харин ч Авлига авч болох талаар хууль гаргах өндөр магадлалтай.

Зочин [139.5.216.229] 2024-06-17 08:01:46

Хэт бэлэн зэлэн үгтэй хүн худлаа шүү илбэ шидтэй юм ярьдагууд хамгийн худлаа

Зочин [59.153.87.31] 2024-06-17 01:10:44

За энэ Монгол түмний олон мэргэд, төлөгчид, сахиусууд одоо нэг хүчээ харуулж, хэн нь худал, хэн үнэн яриад байгааг хэлээд өгөөч ээ. Битгий чимээгүй байгаад байгаарай. Үнэнхүү тийм зөн билэгтэн байна. Аль нам ялж, хэн гарвал үр хойч минь сайхан амьдрахаар байна хэлээд өгөөч ээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Зочин [139.5.216.229] 2024-06-17 08:03:13

Дэлгэцэнд донтоод байлгүй өөрсдийн оюун ухаанд итгэ бод эргэцүүл

Zochin [122.201.31.131] 2024-06-16 22:45:43

Yavdal suudaltai,zaltai zaidai yumhud davarchih yumaa,ichdgui yumnud yuch yarij bgaga meddgui bhdaa,

Зочин [59.153.115.71] 2024-06-16 20:23:01

ХУДАЛЧУУДЫН АРМИ

Уншигч [103.212.117.195] 2024-06-16 18:30:31

1998 оноос авлига анх цэцэглүүлж эхэлчихээд одоо юугаа дэмийрээд байгаа юм

Зочин [66.181.177.92] 2024-06-16 16:25:17

Өөрсдөө хамгийн их авлигатай хүмүүс байж ингэж солиороод яахав! Хэн ч итгэхгүй! Одоо хүртэл сандал ширээ булаацалдаж байж юуны улс орон удирдах!!

Zochin [176.189.88.83] 2024-06-16 16:09:55

Итгэхгүй бна.

Иргэн [59.153.112.164] 2024-06-16 11:18:50

АН-ынхан 4 жил намынхаа эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэж, хэрүүл хийсэн. Сонгуульд нэр дэвшүүлэх процесс нь бас хэрүүлтэй болж, үл бүтэх нөхдүүд нэр дэвшсэн. Тэдэнд итгэх хүн цөөхөг болов уу.

Зочин [139.5.217.71] 2024-06-16 10:42:19

Ан энэ шаамий дөрвөд залуугаас өөр дарга олдоогүй л юм байх даа даанч яав даа гэмээр даргатай энэнээс болоод сонгохоо больсон иргэд олон доо

иргэн [66.181.180.106] 2024-06-16 09:25:06

Утасны цаанаас хуцдаг зэрлэгүүд Талбай дээр гараад Зогсоод үз!!!!! дуу хоолойгоо гаргаж чадахгүй хуцаад бай дуугүй Сонголтоо Залуучуудаа дэмж Тэнэгүүд эээ????????!!!!!!!!хэрүүл биш хэлэлц !!!!!!!!!

Зочин [139.5.217.71] 2024-06-16 10:43:31

Талбай гаргаж яахнуу гарах үедээ гардаг байлаа завшигчид завшаад алга болдог доо

Иргэн [66.181.180.106] 2024-06-16 09:22:55

Амжилт хүсэж байна. ямар их МАН - нам даруулсанг мэднэ .Та нар бүгд гарна олонхи болохиыг ерөөе !!!!!

Зочин [59.153.115.71] 2024-06-16 00:32:13

Хахаха худалч

зочин [202.9.46.150] 2024-06-15 22:01:36

ЭРХ баригчид нь эби сахнаа нарыг авчрах хүсэлгүй багаа юм биш үү шоу хиих гээд

Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар амьдрагч өмхий архичин самуурай [213.55.243.172] 2024-06-15 21:13:39

Гоё гоё хуцав энэ самуурай. Алуурчин эзэн элбэгдоржийгоо магтан дуулж шүлэг шүү юм эрээчиж байсан энэ архичин Алуурчдын ардчилсан намыг хамгаалагч. Архичин самуурай чи боловсорлын зээлийн сангаас цусалсан хөрөнгө мөнгөө төл

зочин [202.9.46.150] 2024-06-15 16:53:54

АН ялнаа эх орноо худалдахгүй хулга хигээгүй

Иргэн [59.153.86.144] 2024-06-17 08:18:44

Эх орон ард түмний минь бүтээн байгуулсан үйлдвэрүүд хаана байна. Улсын хөрөнгөөр тэр хүнд үед бүтээн байгуулсан бүх үйлдвэрүүдийг ардчилалынхан хувьчилж авсан. Монгол Улсын хөгжлийг хамгийн ихээр ухраасан үйлдэл бол энэ. Ард түмнээ ажилгүйчүүдийн эгнээнд оруулж ядуурал, архидалт, завхайрал ... энэ бүгдээс үүсэлтэй. Өнөөдөр бид үр хүүхэд хойч үедээ юу үлдээж байна. Бидний амьдарч байгаа нийгэм ямар байна. Соц нийгмийн үед ажилгүй хүн байгаагүй. Ядуурал байгаагүй. Ямар сайхан тайван нийгэм байв. Үүнийг би хаана ч хэлнэ.

A [66.181.178.230] 2024-06-15 15:11:12

Та нар мөн хуцваа тэр элбэг сайханбилэг 2 оо аваад ир тэгвэл хүмүүс итгэнэ бусдаар та нарын үгэнд итгэх нохойч байхгүй


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.