ЦАГ АГААР: ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТОД ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО.

Aдмин / Нийгэм

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +17 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.