“Хааны эрэлд 2024” сургуулийн соёлын өдөрлөг үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Одоо явагдаж буй салаадын хээрийн сургуулиар оролцогч орны цэргүүд хичээлийн 10 цэгт сургалт, дадлагад хамрагдаж байгаа.

Сургуулийн явцад орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. Энэ хүрээнд Япон, БНСУ-ын соёлын өдөрлөг болж, тухайн орны цэргийн алба хаагчид өөрсдийн өв соёлыг сурталчилж, үндэсний тулааны урлагийн үзүүлэн тоглолтыг сонирхуулсан юм. Оролцогч орны цэргүүд энэхүү өдөрлөгөөр өөрсдийн хийсэн цаасан тоглоом, аз жаргалт, амжилт ерөөсөн ханзыг дурсгал болгон хадгалсны зэрэгцээ дээрх улсуудын уламжлалт хоол болон цайны соёлтой танилцлаа.

Соёлын өдөрлөг нь өөрсдийн үндэстний онцлогийг сурталчлан таниулахаас гадна сургуульд оролцогч орнуудын цэргийн алба хаагчид ойр дотно нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан ачааллаа хөнгөвчлөх боломж олгодог.
Хуваарийн дагуу өнөөдөр (2024.08.01) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 20.00 цагт БНХАУ-ын Соёлын өдөрлөг болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Хаанаа эрээд эрээд олдоггүй болчихсон юмаадаа. [103.57.93.127] 2024-08-02 14:29:35

Монголын арми АНГАЙЖ явж байгаад хаанаа алдачихсан уу? Гадаадынхантай нийлээд хэдэн жил хаанаа ЭРЖ ХАЙЖ байна? Олддоггүй юу? Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.