Үерийн улмаас Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын хэсэг эвдэрчээ

Aдмин / Нийгэм

Сүүлийн хоёр хоног үргэлжлэн орсон борооны улмаас зам гүүр эвдрэн үерт урсаж аюултай нөхцөл байдал үүсээд байгаа.

А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 км-т үргэлжилсэн борооны улмаас үер бууж хоёр төмөр бетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдсан, хажуугийн шуудуу хажуу налуу угаагдсан байна.

Тухайн хэсгийг хариуцсан байгууллага нь шалгалт хийгдэж эвдрэлийн төрлийг тогтоохоор ажиллаж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлжээ.

Иймд иргэдийг орон нутгийн замд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.170] 2024-08-05 09:53:21

1. ЭНД ҮЕРИЙН УС ИРЭХ БАССЕЙН ТОМ УЧРААС ТООЦООГООР ХАМГИЙН БАГАДАА 16-20м УРТ ГҮҮР ТӨЛӨВЛӨХ ЁСТОЙ БАЙЖ. ГЭТЭЛ ХЭТЭРХИЙ БАГА НҮХТЭЙ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ ХИЙСЭН УЧРААС НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ДУТСАНААС ҮЕРИЙН УС БАГТАЛЦАХГҮЙ ДАЛАНРУУ ТҮРЖ НАЛУУГ УГААЖЭЭ 2. УС ИРЭХ ТАЛД ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ ТОМООХОН ОГТЛОЛТОЙ, ДООГУУРАА 10-15м ӨРГӨН, 0.8 - 1.0м ХҮРТЭЛ ГҮН УУЛЫН ШУУДУУГ/РЕЗЕРВ/ ДАЛАНГААС ЗАЙДУУХАН ХИЙЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙЖЭЭ. ОДОО ДЭЭРХ МАЯГААР СЭРГЭЭН ЗАСАХ ХЭРЭГТЭЙ..

Асуулт. [66.181.160.81] 2024-08-05 12:22:57

Мөнгө нь бий юу?

Бусдад бүү найд, өөртөө л итгэж яв. [103.57.93.127] 2024-08-05 00:53:41

Монгол том нутагтай, дэндүү урт замуудтай. Бүх замыг өндөр чанартай ба үерийн бүрэн хамгаалалттай барих БОЛОМЖГҮЙ. Иймд жолооч нар ӨӨРСДӨӨ маш анхаарал болгоомжтой явж байх хэрэгтэй.

Иргэн [103.212.116.210] 2024-08-02 23:48:59

Анхнаасаа стандартаар нь хийдэг бол ингэхгүй шд!!!

зочин [66.181.188.159] 2024-08-02 17:06:58

Монгол хүн бүр хариуцсан ажлаа ХАРИУЦЛАГАТАЙ, ЧАНАРТАЙ, СТАНДАРТЫН ДАГУУ МАШ САЙН хийж сураасай. Тэгвэл ийм мэт асуудал хэзээч үүсэхгүй, гарахгүй дээ. Эсвэл цавчдаг арга нь энэ юм болов уу?

Алт [202.126.89.212] 2024-08-02 18:01:43

Яг зөв . Хийх ажлаа хийдэггүйн гай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.