Улаанбурханы халдвар илэрсэнтэй холбогдуулан гадаад улсаас ирэх иргэдийн очих хаяг, утасны дугаарыг бүртгэлжүүлж хянана

Aдмин / Нийгэм

Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос шуурхай арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

Тодруулбал, гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар гэх мэт эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож ажиллахыг ЭМЯ болон ГХЯ-нд тус тус үүрэг болголоо.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувьд Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхижүүлж, тандалт, хариу арга хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбурхан өвчний дэгдэлт үүссэн тохиолдолд татан оролцуулах хүч хэрэгсэл, нөөцийг бүрдүүлэх, Тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.82] 2024-08-07 16:21:23

ирж байгаа хятадын тоо эрс өссөн нийслэлээс төр захиргаа яагаад нүүх гээд байна орон зайг өөр хүмүүс эзлэж болзошгүй

Зочин [79.95.86.16] 2024-08-06 00:10:02

Тэр муу хасаг өвчин тээжэ ирээд бусадһаа гай болдог бна ш дээ...ямар муу цаг үе вэ?.....энэ муу шүү....

Зочин [121.149.200.45] 2024-08-05 21:20:19

Заа шаалдаа ил жорлон гудамжаа ариутга л даа Гаднаас биш бохироос болж дэгдэж байхад

Зочин [202.9.40.89] 2024-08-05 12:22:50

Заааа мөнгө цохих оор улайрч эхэлвүү самраааа айннннн

Зочин [202.126.89.218] 2024-08-12 06:55:58

Дххх


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.