ЗУРХАЙ :ХОЛ ГАЗАР ОДОГСОД БАРУУН ЗҮГТ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Aдмин / Нийгэм

2024-08-05, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

Аргын тооллын: 2024-08-05, Даваа гараг

Наран ургах шингэх: 05:34-20:22

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болно.

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

Билгийн тооллын 1, Сумьяа гараг, намрын тэргүүн хар бич сарын 9 улаан мэнгэтэй, шороон суудалтай, үхэхийн барилдлагатай, хурьцахуйн шүтэн барилдлагатай, их морь одтой, цагаагчин үхэр өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:22
-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), туулай (05.40-07.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болно.
-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.