Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийнхний салхийг хагалж барилдана

Aдмин / Нийгэм

“Парис-2024” зуны олимпийн наадмын чөлөөт болон сонгомол барилдаан өнөөдөр эхэлнэ.

Сонгомолын 60,130кг бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кгд дэлхийн шилдгүүд өрсөлдөнө.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 68 кгд тэмцээнээ эхлүүлэх нь. Энэ жинд Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таарав. Ялбал Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай! Киргизын бөх Токио-2020 олимпийн наадамд манай бөх С. Батцэцэгийг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.163] 2024-08-05 16:49:37

Дэлгэрмаа энэ дэлхийн аврага киргизэд алуулж шалнй алчуур болж хожигдож тэмцээнээс хасагдана гэдэгийг бол бүх Чөлөөт Бөх сонирхогчид сайн мэдэж байгаа шүүдээ. яах гэж худлаа харанхуй бүдүүлэг монголчуудыг худлаа хөөрөгддөг юмбэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.