Япон улсын ерөнхий сайд энэ долоо хоногт Казахстан, Узбекистан, Монгол улсуудад айлчилна

Aдмин / Нийгэм

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида энэ долоо хоногийн Баасан гарагаас наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл Казахстан, Узбекистан, Монгол улсуудад айлчлахаар төлөвлөж буйг Токиогийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Айлчлалын зорилго нь Монгол болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн улсуудын хөрш Орос, Хятадаас хамаарах хамаарлыг сулруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь өндөр технологийн тусламж дэмжлэг үзүүлэх гэнэ.

Тухайлбал цахилгаан станцуудыг нь шинэчлэх, бордоо болон түлш шатахуун үйлдвэрлэх арга технологийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцах ажээ.

Хүний хөгжлийн тал дээр ажиллах хүчний хомсдолд орсон Япон улс Азийн эдгээр орнуудаас мэргэжлийн ажилчин авах боломжийг ярилцах юм байна.

Бас JICA байгууллагаар дамжуулан Япон хэлний боловсролын дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөх ажээ.

Япон улсын засгийн газар энэ сарын сүүлээр Казахстанд анх удаагаа Төв Азийн таван улсын (Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан) төрийн тэргүүнүүдтэй дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн юм байна.

Эх сурвалж: Kyodo News

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.221] 2024-08-06 13:09:15

Өндөр технологийг одоогийн хөгжилийн урдаас гал мэт угтуулан тавьж байж бид дэлхийтэй хөгжилтэй хөл нийлэх болно. Монголчууд бид шинэ зүйлийг хүлээн авахад хэдийн хэдийн бэлэн болсоон. Хүрэн нүүрснээс УСТӨРӨГЧ гарган авах төслийг томоор харж шатхуун, дулааны асуудлыг бүрэн шийдэх цаг.

Бичиж байгаа юмаа бодож байгаач. [66.181.160.81] 2024-08-05 13:08:51

Монголыг "Орос, Хятадаас хамаарах хамаарлыг сулруулж" гэдэг нь ямар МУУХАЙ санаатай Монголд ирж байгаа юм бэ? Манай ойрын 2 хөршөөс холдуулж сулруулдаг чинь дэлхийн олон улсын харьцаанд байж болдог зорилт уу? Тийм санаатай байсан ч түүнийгээ ингэж ил тод ярьж бичүүлж БОЛДОГ ЮМ УУ? Японы Ерөнхий сайдыг ёстой тэнэг байдалд орууллаа.

Зочин [66.181.186.160] 2024-08-05 23:04:01

Ер нь арчаагүй Америкаас болж ийм тэнэг бодлого япон улс хэрэгжүүлэх нь зохихгүй. Япончууд америкт гонжийн жоо гэж хэлэх цаг ирсэн.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.