Япон улсаас Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг танилцуулна

Aдмин / Нийгэм

Монгол-Японы бизнес форум энэ сарын 19-нд болох талаар Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Японы талаас 150 орчим, Монголын талаас 200 орчим зочид төлөөлөгч оролцох форум мэдээлэл, харилцаа холбоо, инновацын салбарт төвлөрч, хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын талаар хөндөн хэлэлцэнэ.

Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг нэгтгэн танилцуулж, МҮХАҮТ-аас Монгол Улсын бизнес орчны судалгаа, Монгол Улсаас Японд хийж буй экспорт, Японоос Монгол руу хийж буй импортын талаар тус тус мэдээлэх аж.

Түүнчилэн Монголын Кайзен холбооноос Монголын компаниуд дахь кайзен хөдөлгөөний талаар танилцуулах талаар зохион байгуулагч талаас мэдээллээ. Форумын зочдоор Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү нар оролцоно.

Монгол-Японы бизнес форумыг Монгол дахь Японы Худалдааны танхим, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг, Монголын Кайзен холбоо, Монголын талаас Нийслэлийн Бизнес инновацын газар зэрэг хоёр талын төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулж, хоёр улсын бизнес түншлэлийн томоохон үйл ажиллагаа болох аж.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Нийтлэлүүдийг уншиж үзвэл. [66.181.160.81] 2024-08-05 14:26:25

"Орос, Хятад хоёроос хамаарах Монголын хамаарлыг сулруулах" гэсэн Японы Ерөнхий сайдын тавьсан зорилгоор хийж байгаа форум бололтой. Форумдаж байгаад элдэв асуудалд орчихвол яанаа? "Хамаарлыг сулруулна" гэж Мэдээ мн-ийхан өмнөх нийтлэлдээ бичсэн байнлээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.