Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 18-ныг хүртэл бүртгэнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар И-Монгол академи, Боловсролын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэв.

Бүртгэлийг E-Mongolia-аар дамжуулан энэ сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68.929 хүүхэд бүртгүүлжээ. Энэ нь нийслэлд байгаа цэцэрлэгийн насны 142.150 хүүхдийн тоотой харьцуулахад хангалттай бус байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ яаралтай бүртгүүлэх шаардлагатайг И-Монгол академи УТҮГ-ын захирал Э.Мягмарнаран дурдав.

Хамгийн их нь 5 настнууд 19 мянга бүртүүлжээ. Үүний дараа нь 3-4 настнууд орсон байна.

Цэцэрлэгт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах талаар мэдээллээ.

Орон нутгийн болон түр оршин суугаа иргэд нийслэлд хүүхдээ хамруулахдаа амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлнэ. Ингэхдээ улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай. Түүнчлэн орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос хаягийн шилжилт хийх боломжгүйг Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир анхааруулав.

Хэрэв E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандахыг зөвлөлөө.

Мөн нэгдүгээр ангийн бүртгэлийг энэ сарын 12-ноос эхлэн E-Mongolia системээр хүлээн авах юм. ЕБС-ийн нэгдүгээр ангид 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Д.Халиунаа

эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.