ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД БАРУУН УРАГШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Aдмин / Нийгэм

2024-08-06, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

Аргын тооллын: 2024-08-06, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05:36-20:21

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр

Билгийн тооллын 2, Ангараг гараг, намрын тэргүүн хар бич сарын 8 цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, арвидахын барилдлагатай, авахуй шүтэн барилдлагатай, их морь одтой, хар бар өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:21

-Өдрийн сайн цаг нь хулгана (23.40-01.40), үхэр (01.40-03.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), хонь (13.40-15.40), нохой (19.40-21.40) болой.

-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

-Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.