Генерал Ё.Ёшида Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямбын урилгаар Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшихидэ Ёшида энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр (2024.08.05) түүнийг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул хүндэтгэн угтлаа. Үүний дараа Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ё.Ёшидатай албан ёсны уулзалт хийсэн юм.

Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба "Миний урилгыг хүлээн авч, манай эх оронд албан ёсны айлчлал хийж буйд гүн талархал илэрхийлье" гээд Монгол Улсад тавтай морилохыг хүслээ.

Тэрбээр цааш нь Монгол Улсын хувьд хамгийн эрхэм, найрсаг, дотно харилцааг амжилттай хөгжүүлж буй бидний гуравдагч хөрш орнуудын нэг бол Япон Улс гэдгийг онцлоод Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр орны харилцааг хөгжүүлж буй томоохон илрэл болохыг тэмдэглэв.

Мөн хоёр талын Зэвсэгт хүчний хамтарсан “Зам” сургуулийг 2014 оноос жил бүр зохион байгуулж, уг сургуулийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 500 гаруй инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарыг бэлтгэсэнд талархал илэрхийлээд, цаашид уг сургуулийг 2025-2027 онд үргэлжлүүлэхээр хоёр тал харилцан тохиролцож бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн 2008 оноос хойш Япон Улсын цэргийн алба хаагчид “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд тасралтгүй оролцож байгаа нь хоёр улсын цэргийн алба хаагчид энх тайван, аюулгүй байдлын чиглэлээр бие биеэ дэмжин ажиллаж, харилцан туршлага солилцон, цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна” гэдгийг тэмдэглээд, цаашид бидний хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ёшихидэ Ёшида Монголын сайхан орондоо урьж, хүндэтгэн хүлээн авч байгаад гүнээ талархаж байна гээд харилцан айлчлалын үр дүнд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол, Япон хоёр орон цаашид “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийнхээ хүрээнд цэрэг, техникийн харилцаагаа шинэ шатанд гаргаж, энхийг сахиулах болон гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнээ сургаж, дадлагажуулах, агаарын цэргийн чадавхыг дээшлүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжин хөгжүүлэхээр ярилцлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Халхын голд юуны төлөө байлдаж байсан юм бол? [66.181.160.78] 2024-08-06 11:46:37

Японы Ерөнхий сайдын мэдэгдсэнээр дээрх генералын айлчлал "Орос, Хятадаас хамаарах Монголын хамаарлыг сулруулах" зорилгоор хийгдэж байх шиг байна. Манай БХЯам үүнийг мэдэж Стратегийн түншлэгчээ сонгоод л байгаа байлгүйдээ. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.