ХУУЛЬ: Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэвэл хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзнэ

Aдмин / Нийгэм

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ Гуравдугаар бүлэг 22 дугаар зүйл. Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгаалал

22.1. Эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалахдаа түүний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хүчирхийллээс ангид хүмүүжлийн эерэг арга хэрэглэж, хүүхдэд зөвлөн тусална.

22.3. Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

22.2. Эцэг, эх хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авна.

22.4. Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно.

22.5. Эцэг, эх хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүүхдээ хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх, хүүхдийн оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хориглоно.

22.6. Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.

22.7. Эцэг, эх энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хүсэлт гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээнд оролцох, хамтран ажиллах эрхтэй.

22.8. Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.

22.9. Энэ зүйл хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нэгэн адил үйлчилнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.18.229] 2024-08-06 21:28:28

-1- авилга -2- Авари осол -3- Хучингиин хэрэгииг яаралтай шилэн болгож жигшуулж бай -4- хууль тогтоогчидоо.

Ц [202.179.18.229] 2024-08-06 21:25:35

Хуулиа яаралтай шилэн болго!!!!

МОНГОЛ ХУН [202.179.18.229] 2024-08-06 21:02:40

Мон АРХИНЫ ХУУЛИА ЧАНГАТГА ХЭТ ИХ ЗООЛОН ХУУЛЬТАЙ БАЙГАА УЧИР ::: Архичад гаарч ОСОЛ АВАРИ ИХСЭЖ ХУН АМИНЫ ХЭРЭГ ИХСЭЖ ОЛОН АРВАН ХУН ЦАГ БУСААР УХЭЖ БАЙНА БЕЛОРУС -- Улсын хамын ходолгоонд Согтуу жолооч жолоо барь оролцвол яаж арга хэмжээ Авдагииг судалж тогтоогоод. Тэр хуулыг ЯАРАЛТАЙ - горимоор хэлэлцэн баталж хуулиа гарга. Тэгвэл :::МОНГОЛ ОРОН -- зов гольдоролдоо орж хун ард нь осож уржиж Ухэл хагацал арилна БЕЛОРУС -- улсад согтуу жолооч энэ хуулыг гаргасанаас хойш Алга болсон гэдэг. !!!!!

В [202.179.18.229] 2024-08-06 20:52:11

БУХ АРХИНЫ ШИЛЭНД НААЖ БАЙРШУУЛ. 22.8---хэсэгт дахь хуулиа. Хэрэв энэ заалтыг АРХИНЫХАА НУУРЭН ХЭСЭГТ НААЖ БИЧЭЭГУЙ -- Архи уйлдвэрлэгчидыг Архи уйлдвэрлэх эрхииг хас. !!!!! Тэгвэл -ИХ МОНГОЛ УЛСЫН ХОГЖИЛ ДЭВШИЛ НЭГ АЛХАМ УРАГШИЛАН. ИХ МОНГОЛ

Зочин [202.9.46.123] 2024-08-06 16:53:21

22.8-ийг чулуугаар томоор бичиж ХААИС-ын урд толгойн ард байршуул.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.