Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу

Aдмин / Нийгэм

Орогнолын Засгийн газар гэдэг ойлголт энд, тэнд бий. Жишээ нь, Төвөдөд 1959 онд орогнолын засгийн газар байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Товчхондоо, Төвөд БНХАУ хоорондын харилцаанаас үүдэж, төвөдүүд Энэтхэгийн Дарамсала хот руу олноор дүрвэсэн. Тэндээ төр захиргааны байгууллага байгуулан төвхнөснөөр орогнолын Засгийн газар, парламент гэж нэрийддэг болсон хэрэг.

Үүн шиг манайд бас орогнолын Засгийн газар бий болчихоод байна. Төвөд шиг улс төрийн харилцаанаас үүдэлтэй биш ч байрлах орон байргүй болж, энд тэндхийн байгууллага, албан газрын хатавчинд шилжихдээ тулаад байгаа юм. Нэг ёсондоо Төрийн ордноос хөөгдсөн гэсэн үг. Тиймээс орогнолын гэж нэрийдээд байгаа хэрэг.

Орогнолын Засгийн газрыг маань эхлээд Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах яриа тавдугаар сард хүчтэй яригдаж байлаа. Тагнуулынхныг Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод гэх хот руу шилжүүлнэ гэж байв.

Одоо бол Тагнуулын байрыг нь болиод Кувейтын ам руу нүүлгэх тухай ярьж эхэлжээ. Ийнхүү улс төрийн тулгуур гурван засаглалын нэг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч буюу Засгийн газар нь Төрийн ордноос жийгдэж, тагнуулын жижигхэн байранд хоргодох болоод эцэст нь Кувейтын ам руу шилжих болж байх шиг байна. Нэг бодлын Засгийн газар хаана байрлах нь тийм чухал биш, юу хийх нь чухал гэж харж болох ч нөгөө талаар энэ бол асар утга учиртай зүйл. Ер нь Монголын төр засгийн гол байгууллагуудыг ийм маягаар оролддог нь монголчуудыг, энэ улс орныг дэмий зүйлд бэлдэж байгаа явдал ч гэж харж болохоор юм.

Учир нь Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл гэдэг статустай. Үүнийг бүр Үндсэн хуулиараа хуульчлаад өгчихсөн. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд амтай болгон нь “Улсын нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьж, Үндсэн хуулийг зөрчдөг болж байгаа. Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Энэ бол нийтээрээ дагаж мөрдөх монголчуудын эцэг хууль. Энэ хуульд тодорхой хатуу заачихсан агуулгыг илт зөрчиж, улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах тухай ярьж байгаа нь азарганы дэлийг нь авахтай адилхан явдал болно. Улаанбаатар хот бол нүүдэлчин монголчуудын бүх цаг үеийн түүхэнд нэг сая хүн ам хол давсан анхны хот. Энд эдийн засгийн маш том хүч, бааз суурь, тогтолцоо урт удаан хугацаанд бий болчихсон. Өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэж алхах, хөгжил ярих бол аль ч улс эдийн засаг л ярьдаг. Эдийн засаг ярихгүйгээр өнөөдрийн цаг үед хөгжил ярих боломжгүй. Нөгөө талаар эдийн засгийн энэ тогтолцоо улсын нийслэл Улаанбаатартай шууд холбогдоно.

Монголын бүхий л том аварга аж ахуйн нэгжүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компани, сангууд гээд эдийн засаг, бизнесийн эрэг шураг, бүхий л хөдөлгөгч хүч нь Улаанбаатарт төвхнөчихсөн. Улаанбаатараас нийслэлийн статусыг авахдаа тулбал эдийн засгийн энэ том хүчин чадал, нөөц бааз үгүй болно.

1.5 сая хүн амын өмч хөрөнгө салхинд хийснэ. Монгол Улсыг хөдөлгөж явдаг аж ахуйн нэгжүүд дампуурна. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж таарна.

Гэтэл ийм хорлонтой зүйлийг сүүлийн жилүүдэд маш эрчтэй ярих боллоо. Монгол үндэстэн өөрөө өөрийгөө ингэж хорлож сүйтгэхгүй. Тэгэхээр гадны даалгавар юм уу гэмээр гайхтал ярьж хэлэх хүмүүс хүртэл бий. Ялангуяа энэ тухай эрх баригч МАН-ынхан байнга ярьдаг болсон. Бүр нарийн харвал Төрийн тэргүүний зүгээс идэвхтэй санаачилга ажиглагддаг болоод удаж байна. Улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай шийдвэр тогтоол хүртэл гаргуулаад амжсан. Хэрэв энэ чигээрээ явахдаа тулбал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болж таарна. Нэгэнт улс орны тусгаар тогтнол хөндөгдөж, хүн амын Үндсэн хуулиар олгосон хаана хэрхэн амьдрах, өмчтэй байх зэрэг үндсэн гол эрхүүд зөрчигдсөн. Дээр нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтаа зөрчиж байгаа учраас Цэцэд өгч УИХ-аар хэлэлцүүлэх ажил эхэлж таарах нь.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

зочин [59.153.86.104] 2024-08-09 12:21:08

нийслэл шилжлээ гэхэд явах нь яваад эндээ үлдэх нь үлдээд л болоо юм биш үү . харин хязгаар нутагт амьдрах хүнгүй болж тэнд хоосорч байгаа нь л монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд нөлөөлнө .баахан өр зээл гаднаас авч хэрэгтэй хэрэггүй эрээн мяраан зүйл авч тансагласны дараа өрөө төлж чадахгүйгээс газар нутгаа өгөх асуудал тулгарвал эрх мэдэлтний дундаас хүн нутаглаж амьдардаггүй газраа өгөе гэх амьтад гарч ирэхийг үгүйсгэхгүй .

Зоин [202.179.18.229] 2024-08-08 13:06:04

Монго бол удах тусамаа л бу сум найр наадам цэнгээни газар хэрэгт хэрэггуй хоол унд чихэр жимс найрка харь ороны данс руу явва л суулдээ юу ч угуй л улддэг.

Зочин ц [202.179.18.229] 2024-08-08 12:59:17

Тог цахилгаан зэс -3- хэзээч омхиирхгуй яаг одооноос эхлээд маш шуурахай уйлдвэрээ барь Яг оноодроос шуу. !!! ГЭС--орхон гол дээр хятадаар нар салхиныхыг германаар тог нооцлох батераны хамт зэс хоолоо турбаны уйлдвэрээ францаар дорнод дорон говьд жижиг оворын АЦС--г цаг алдахгуй маш шуурахай барьяа !!!!!

Хүсэл нэг өөр, мөнгөө ӨӨРӨӨ төлөх шаал өөр. [66.181.160.54] 2024-08-08 11:16:46

Чамд тэгээд нийслэлээ нүүлгэх МӨНГӨ бэлэн байгаа юм уу? НЭГ иргэнээс гэхэд л 10,000, 100.000 ам.долларын зардал гарна. Үүнийг гэр бүлийнхээ гүшүүдийн тоонд үржүүл. Үүнийг ТА ӨӨРӨӨ санхүүжүүлэх үү? Эсхүл улс таны нэрийн өмнөөс баахан зээл Хятадуудаас, эсхүл Дэлхийн банкнаас авах уу? Эсхүл УУЛ УУРХАЙГААС олсон танд зарагдах байсан мөнгийг нийслэл байгуулахад зориулаад хаячих уу? Тэгвэл энэ мөнгө танд ямар ч ХҮРТЭЭЛГҮЙ болно ш дээ. Тэгээд л бодохгүй юу.

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:27:29

Шинэ хот маань бух инженериин газар доорхи байгууламжииг зэс хоолойгоор хиин Дэлхиин шилдэг бух аркитурииг урьж авч ирж тосолииг маш их нухацтай хэрэгжуулж байгаа нь АСТАН---Сид хаардаа илуу их том хот босох нь монгол хунии их алсыг харсан ухаалаг эрдэмтиин зов бодолого тор засагиин минь шиидвэр харагдаж байна.

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:19:30

Онгорсон борооны хойноос цув номоров гэгч болохоос сэргиилж оновчтой шиидвэр гаргасан Тор засагиин удирлагуудтай баярлалаа. Их ухаан овогдиин сур сунс их том хаадуудын миньудам угсаа сайжирч баярлаж баясах болоноо.

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:14:42

Мэдээж -7- баллын газар ходлолт болвол энэ олон жил хуучирсан барилга байгууламж Шинээр барьсан чанаргуй барилга яаг сая туркед болсон гамшиг болж -1.5--сая хунии ихэнх нь бурханы оронд хагас суунга болох магадлал их байгааг ажиглаж шиидвэр гаргасан Ухаалаг еронхиилэгчидээ талархаж дэмжих хэрэгтэй.

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:08:58

Дэлхиин газар ходололиин мэрэгжилтэн судалаачид УБ-- хотбол маш их хучтэй газар ходлолиин бусэд оршиж байна ИТЭВХЖИЛЭЛТ нь давтамж нь ойрхон болж байна гээд анхааруулсан гэдэг !!!

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:05:04

УБ-- бол газар ходололтиин маш их итэвхтэй бусэд байж аяулын харанга дэгдэж байхад ухаант еронхиилэнчиинхээ шиидвэрт баярлаж дэмжих хэрэгтэй

Зочин [202.179.18.229] 2024-08-08 08:01:15

Ер нь шинэхар хар хорум хотыг босгоход их саад бэрхшээл болж удаашируулах шинж торх харагдаж байна. Иимд эртэнээс энэ саад тотгор болох бух хучин зуйлд одооноос бэлтэгэлтэй Байх хэрэгтэй нь ажиглагдаж байна

2 [202.179.18.229] 2024-08-08 07:56:04

Ухаалаг маш их зов оновчтой шиидвэрииг монгол хун бурииг дэмжиж хурдавчлах хэрэгтэй Жингэр нохой хуцаж л байг жингиин цуваа явдагаараа л яван

Монгол хун [202.179.18.229] 2024-08-08 07:46:33

УБ---- бол бух инженериин газар доорхи барилга байгууламж хуучирч шинэ хот босгохоосч их зардал гарах болсон ачаалалаа даахаа больсон !!!!!

Монгол [202.179.18.229] 2024-08-08 07:43:31

Эртнии сайхан эзэнт гурэнии ниислэлээ додомдож их том эзэнт гурэниихээ хувь заяг сэргээж ниислэлээ сундэруулэн босговоос хичнээн бурханы орондоо тур нойрсож буй их том хаадуудын минь сур сунс баярлан сэргэнэ.

маш зв [202.9.40.192] 2024-08-08 02:32:07

яг хэлжээ, жилд дор хаяж нэг удаа нуудэг айлын тавилга эвдэрдэг ,нуудэл суудал болж цаг алдаж гол асуудалдаа анхаарах цаг хмс блдг, трнтэй адил юм, засаг гдг утгаараа 3 лаа тогтвортой бх учиртай

Зочин [103.168.34.90] 2024-08-08 00:25:44

Амандаа орсоноо бураад л хэмжээ хязгаараа мэдэхгүй том том бүлтэрдэг мода МАНайханд дэлгэрч байна даа.Түүнд нь МАНгарууд баясаад л

Зочин [202.126.94.106] 2024-08-07 19:40:18

Энэ засаг бүтэхгүй бүтэхгүй гэдгээ өмнөх 3 жил харуулсан даа одло яая гэхэв хохино л гэх үү

Зочин [103.57.92.183] 2024-08-07 18:56:51

Үндсэн хууль ямар байгалийн хууль юм уу. Шал худал бичсэн зүйл заалт гараад ирвэл үндсэн хуулийг тэр доор нь засах учиртай. Улсын нийслэл ч ялгаагүй, дайн дажин гарвал нүүх нь бүү хэл устаж алга болдог юм. Солиотой хужаа нарын эрлийзүүд Улаанбаатартаа хэвтэн үү үхнэ үү хамаа алга. Монголчууд аюул ирвэл нүүгээд явна. Байгалийн хуулиас бусад нь худал хууль байдаг тухай сонсож дуулсан байлгүй. Нийгмийн хууль гэдэг бол хүний сүргээр орших дүрэм болохоос биш Улаанбаатарт зориулсан дүрэм огт биш.

ЗОЧИН [103.10.22.170] 2024-08-07 17:48:21

Ц.НЯМДОРЖ ХЭЛСЭН САНАГДАНА: " УИХ-ын ГИШҮҮНИЙГ 50-иар НЭМНЭ ГЭДЭГ 50 ХУЛГАЙЧ Л НЭМЭГДЭНЭ ГЭСЭН ҮГ" ГЭЖ. УИХ ТОМРООД ЗГ ТӨРИЙН ОРДОНД БАХТАХГҮЙ ХӨӨГДӨХ БОЛСОН БОЛ ЭНЭ ЭДЛЭХ ЛАЙГАА МАН, ОЮУНЭРДЭНЭ, ТҮҮНИЙ ЗГ ӨӨРСНӨӨ Л ХИЙСЭН. МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 1% нь ч ДЭМЖЭЭГҮЙ БАЙХАД ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГАА ХУУЛИАР ХАМГААЛУУЛАН ДАРХЛАГДАХ УИХ ГЭХ ДАРХАН ЭРХТЭЙ ХУЛГАЙЧДАА 126 БОЛГОЖ ҮХ-д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН. ОДОО СОНГОЧИХСОН 126-гаа ХАР ДАА. ИХЭНХ НЬ МАН, МОНГОЛЫН НӨГӨӨ Л ТОМ ГАРЫН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД, АЖ АХУЙН АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ "ЦАГААН ЗАХТНУУД" - ЗАЛУУС, ОДООГИЙН ТӨР ЗАСАГТ БУЙ ТОМЧУУЛЫН ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, НАЙЗ, ТАНИЛ ТАЛУУД, ИРЭЭДҮЙН ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧИД НЬ. ИЙМ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ХӨГЖСӨН ТҮҮХ БАЙХГҮЙ ДЭЭ.

Зочин [66.181.183.82] 2024-08-07 16:28:40

АН ын хөтөлбөрт байсан яам агентлагын орон тоог цөөлж нүүхээ больцгоо

Mongol [66.181.182.106] 2024-08-07 16:03:26

Энд маш чухал сэдвийг хөндсөн байна. Монголын, монголчуудын хөгжлийн эрчимтэй үсрэлт эхлэх шинж бий болмогц түүнийг удаашруулах, байхгүй болгох, үймээн самуун болгох самуун бодол, яриа, гарах боллоо, могшолчууд болгоомжтой байж нэгдэгтүн

Ядуусын амьдралаар тансаглачих гээд байна уу? [66.181.160.78] 2024-08-07 12:33:09

Монгол Улсын хүн ам дэмжиж байгаа газрыг л НИЙСЛЭЛ гэнэ шүү дээ. Энэ чинь ардчилсан ЁС. Тэрнээс биш монголын иргэд ядуу зүдүү, өөрсдийгөө яая гэж байхад нийслэлээ нүүлгэнэ гэдэг нь хоосон ТАНСАГЛАЛ, ХЭНЭЭРХЭЛ. Ядуу дорой байхад хотыг нүүлгэнэ гэдэг Ерөнхийлөгчийн санаа юу, УИХ-ын бодог уу, Засгийн газрын хийрхэл үү? Пакистан улс шиг л болчих вий дээ. Ард түмэн нь сая тэнд босч Ерөнхийлөгчөө хөөгөөд явуулчихсан. Ядуу дорой хүмүүсээр тоглож болдоггүй юм байнлээ.

Лувсан [38.27.115.9] 2024-08-07 11:29:03

Энэ маш зөв зүйтэй чухал сэдэв бичсэн байна. Дэмжиж байна Баярлалаа

Зочин [202.126.92.98] 2024-08-07 10:07:51

Энэ төрийн толгойд байгаа тэнэгүүд ийм нарийн учраа ч ойлгоогүй байж мэдэх л хүмүүс шүү


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.