“ОХИД АРИУН БОЛ ТӨР АРИУН” ГЭДЭГ ХООСОН ЦЭЦЭРХЭЛ БИШ

Aдмин / Нийгэм

  1. УЛАМЖЛАЛ НЬ ОХИДОО ХАМГААЛАХ ТУХАЙ

Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд гадаад нөхрөөрөө гайхуулдаг болчих шиг. Хүн хэнтэй гэрлэж, юу хийх нь эрх чөлөө нь мөн. Бас буруу үлгэр дуурайлал үзүүлэх, нийгэмд түүгээрээ нөлөөлөл үзүүлэх эрх хэнд ч олгогдоогүй. Төрийн завхрал эмсийн хормойноос эхэлж, улсын мөхлөөр дуусдаг гашуун сургамж хүн төрөлхтөний түүхэнд бичээстэй. Ор хөнжлийн асуудал яахаараа улс орны аюулгүй байдалтай холбоотойг сонирхох хүн байж таараа.

Нэн түрүүнд Монгол Улсын хамгийн үнэт баялаг бол Монгол хүн. Монгол хүн бүрийн үнэт зүйлд бидний уламжлалт соёл, зан заншил зүй ёсоор багтахыг хүн бүрий мэднэ. Тэгвэл Монгол хүн охин үрсээ нүдний цөцгий мэт хайрлаж, удам угсааны залгамж, өрх гэр бүлийн бахархал, үндэс угсааны үргэлжлэл хэмээн үзэж, цэцэн ухаант хатдыг төрийн долоон эрдэнийн нэг хэмээн хүндэтгэнэ. Басхүү ёс журамт сайн охины шинжийг ч тодорхойлон үлдээсэнд буруу үгүй мэт. Эхийн хэвлийд Монгол хүн бүрэлдэж ээжийнхээ хүмүүжлээр хүмүүждэг нь жам. Хүний хөгжлийн ихэнх хувь нь гэрийн хүмүүжлээс шууд хамаардаг шүү дээ. Өрх айлаас үндэстэн бүрддэг билээ. Иймд охид, бүсгүйчүүд бол төр мөн.

Монголчууд төрт ёсны хэдэн мянганаар цараалах уламжлалтай учраас хүмүүжихүйн ухааныг ч орхигдуулалгүй цогцлоон үлдээжээ. Гэр бүл, улс үндэстэндээ сайн хүмүүн болж төлөвшихөд ямар шинжийг агуулсан байвал зохистойг ч тэмдэглэсэн нь бий.

Үүнд:

Эхийн сургаалаар явагч

Эгч дүүтэйгээ эвтэй

Эсгэх оёход уран бол

Эрхэм сайн охин мөн

Алиа наадгайд дургүй

Ахуй биеэ хичээн хадгалаад

Ахас ихэсийг зэргээр хүндлэгч

Уур хилэнгүй охин сайн... Хэмээсэн нь агуулгаараа хүний эрхийг зөрчиж, элдвээр гоочлох зүйл үгүй харин ч ийм зарчим баримталвал ирээдүйд төрөх үр хүүхдэд нь хань ижил, удам угсаанд нь сайнаар нөлөөлж цаашлаад улс гэрийн бат оршихуйтай холбогдох ажээ.

Улс орон бүрт үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал байдаг. Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалд:


Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно. Хэмээн заасан нь ч учиртай.

ЭХНЭР ХҮНИЙ ЦЭЭРЛЭХ ТАВАН ЗҮЙЛ

1.Эр бусдыг сэтгэх

2.Атаа жөтөө өвөрлөх

3.Муу санаа агуулах

4.Харамч байх

5.Зохилдохгүй үйл үйлдэх

Уламжлалын сайн сайхныг ялархаж бус хүндлэх бололцоо хүн бүрт бий. Өвөг дээдсийнхээ сайн сайхныг өвлөн уламжилсан үндэстэн буруудахгүй.

Цаашид оюун ухаандаа тунгаан үзэх боломжтой ҮАБ-ийн үзэл баримтлалаас

Цус ойртолтыг багасгах, архидан согтууралт, мансууралтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулна.

2. ХУУЛЬ НЬ ҮНДЭСТНЭЭ ХАМГААЛАХ

Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 3.

Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Монгол улсын садар самуунтай тэмцэх тухай хууль

8 дугаар зүйл.Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйл

Хэвлэх

8.1.Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, бусад үзвэрийг үзүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:

8.1.1.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас тусгайлан зөвшөөрснөөс бусад газарт энэ төрлийн кино, дүрс бичлэгийг үзүүлэх;

Нийгмийн сүлжээнд элдэв төрлийн лайв сурталчилгаа, рийл, бичлэг нийтлэхдээ иргэн бүр хуулийн этгээд гэдгээ ухамсарлаж, Үндэсний аюулгүй байдлын өмнө хүлээх үүргээ ойлгодог байх ёстой. Монголын ард түмэнд үндэсний баялаг, эх орны үнэт зүйл охид, хөвгүүдээ хайрлах, өмгөөлөх, ирээдүйд нь санаа тавих үүрэг бий. Бас уламжлалаа үл хүндэтгэх, эрх чөлөөгөө хэтрүүлэх буюу хууль, журам зөрчих, удмын сангийн аюулгүй байдлыг алдагдуулах, ёс зүйгүйгээ урдаа барих эрх олгогдоогүй. Нийгмийн сүлжээгээр насанд хүрээгүй олон охид хөвгүүд аялаж, мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж байгаа. Төлөвшил нь тогтоогүй ирээдүй хойчдоо буруугаар үлгэрлэх хэрэггүй МОНГОЛЧУУДАА.

Д. ЭНХБАТ


Сэтгэгдэл

Zochin [178.51.227.85] 2024-08-12 00:32:04

Niigemd bolj butehgui bolgonoo ohid emegteichuuded tohoh geed hereggui, hen neg ruu chiheh sanaatai, em er geltgui deerees ehleed uzel surtal uhamsriin doroitoloo oorchloh chig shugamtai ajillah ne mongol ulsiin bolovsroliin yamtai shuud holbootoi.

Зочин [103.140.10.214] 2024-08-08 18:31:04

Уриалаад нэмэргүй. Харин яаж шунал, дур тачаалыг багасгах вэ гэдэг тал дээр л арга хэмжээ авах хэрэгтэй. Байнга ороо нь орсон адгууслаг байдлыг таслах. Эм тарианы хүчээр. Хүчин хийгчдийг олны нүдэн дээр алж устгах гм.

Zochin [209.89.240.99] 2024-08-08 11:33:07

Энэ сэдвийг олон цувралаар нийтийн мэдээлэлиын хэрэгслэлээр явуулж эх орон эх хүнээс эхтэй гэж явуулмаар бна

Зочин [66.181.161.150] 2024-08-08 10:51:40

Охид тэр дундаа Монгол охид үзэх юмаа үзэх ёстой. Охид бүр адилхан биш. Хүний түвшинд хэл амгүй ойлголцоод төлөвшөөд явж буй цөөн хэсэг байгаа. Ихэнх нь адгуусныхаа зөнгөөр өөрийгөө жолоодоод явж байгаа. Тэд явах ёстой замаараа явж үзэх ёстой юмаа л үзнэ. Адгууслаг хэсгийнхэн бусдыгаа тухирч нийгмийг уруу татдаг, үймүүлдэг асуудал л хэцүү. Гэхдээ л тэр бол нийгмийн ердөө нэг л сорилт. Тэгэхээр бас л жамаараа яваа хэрэг. Эмэгтэй хүн өөрөө нийгмийн моралын шугам, хэмжүүр нь байдаг. Тэд адгууслаг зөнгөөр дураараа тонгочих тусам нийгмийн морал унана, хямрана. Гэвч бүх юм зүйл дуусахгүй. Амьдрал үргэлжилнэ. Нийгэм хөгжинө. Урагшилна.

Зочин [112.72.9.122] 2024-08-12 11:48:41

банзалдаж банзалдаж дараа нь ойлгоно гэсэн үг үү

Хаана бичигдсэн ёс суртахууны хэм хэмжээ вэ? [66.181.160.54] 2024-08-08 10:44:11

Дээрх мэргэн цэцэн үгс чинь ХААНААС гаралтай юм бэ? Монголын ямар шашны номоос авчихсан юм бэ? Эсхүл Христийн ёс суртахууны гаралтай үгс юм уу? Чингис хааны хэлсэн үгнээс түүж бичсэн юм уу? Эсхүл монгол чавганцын амьдарлын туршлагаас сэдэвлээд бичичихсэн юм уу? Үүнийгээ ТОДОРХОЙ хэлэхгүй бол юүнд тулгуурлаж охидуудыг ариун байлгах ёс суртахуун юм бэ? Зүгээр л Мэдээ мн-ийн энэхүү нийтлэлд тулгуурлах уу?

иргэн [66.181.184.175] 2024-08-08 08:08:20

Төр эмх цэцтэй байж л ард түмэн амар амаглан байна.Солиод бичсэн байна.Замбараагүй дэггүй бол хүн өөрөө өөрийгөө яаж ч явсан яадаг болдог шүү!???????Төр өөрдөө хүртэл замбараагүй дэггүй ыайгаа биздээ !!!!!!!!Тиймээс л Ард түмэнд биш Дээд удирдлагад Дэг журам Эмх Цэгц Хэрэгтэй байгаа юм.!!!!!!

Зочин [59.153.87.58] 2024-08-07 21:52:59

Бүдүүн тарган хөгшин хүүхнүүд жоохон жоохон залуу банди нар дагуулчихаад буудал , баар , караоке гоор маш их болчихжээ . Нөгөө залуучууд нь эр янхан болчихсон яваагаа мэдэж байгаа юмгүй бөөн баяр хөөр л дагаад явж байх юм

Зочин [202.55.188.103] 2024-08-07 21:21:41

Монголын байж байгаа царай бол бүсгүйчүүдийн толь монгол хүүхнүүд дэлхийд биш гэхэд азидаа ёс зүй ухамсар доройтлоороо гайхагдана

Монгол [66.181.182.106] 2024-08-07 20:05:46

Одоо цагт цэвэр ичимтгий монгол охин, бүсгүй гэх ойлголт, зан авир, өөрийгөө хүндэтгэх, хамгаалах зан ём хлга болж байна даа удахгүй мөхөл сүйрэл рүү аваачих нь гарцаагүй Анхааралдах авах цаг болжээ

ZOCHIN [58.160.64.25] 2024-08-07 16:36:39

BI BODDOGIIN.....ALIVAA YDUURAL HUMUUNIIG SAIHAN AMDRAH TER GARTC N YG ALI ALIN VE GEDEGSHUUDEE...BUSAD N BIEE UNELEED , BUSAD N HAR TAMHI ZARAAD BUSAD N HUULI BUS NAIMAA EREHLEED SAIN SAIHAN AMDRAAD BVAL YG YAHIIN...HUULI N ESREGEEREE AVILGALTAI...TURIINH N TUSHEED BUGD TER BUMTANGUUD... ENE ULSAD HEN HUULIIN DOR AMDRAAD BGAA YM BEDEE...HUULICHID N GAALICHID N BUGDEEREE HUULIA HUNDELDEG BOL ...EH ORON HUN CHANAR AMDRAH HUSEL BUGD IREH BH AA EHLEED BUGDEEREE HUULIA SAIN UNSH BIELUUL...DARAA N.... TUR BARIJ BGAA ERHMUUD N SHUDARGA BJ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.