ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ОДОГСОД ЗҮҮН ЗҮГТ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Aдмин / Нийгэм

2024-08-08, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

Аргын тооллын: 2024-08-08, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05:38-20:17

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Барилдлага: Хотол чуулган барилдлагатай өдөр

Билгийн тооллын 4, Бархасбадь гараг, намрын тэргүүн хар бич сарын 6 цагаан мэнгэтэй, ус суудалтай, хотол чуулган барилдлагатай, төрөхүй шүтэн барилдлагатай, харцаг одтой, хөх луу өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:38-20:17
-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40), луу (07.40-09.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), тахиа (17.40-19.40), гахай (21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо
хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо
ухахад муу.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.