ҮЙЛ ЯВДАЛ: Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлнэ

Aдмин / Нийгэм

Эрүүл Мэндийн Яамны Б танхимд

11:00 цагт Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдад төрийн дээд шагнал гардуулна.

МОГУЛ тауэр, 1601 тоотод

11:00 цагт Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас 207,000 сонгогчийн сонгох эрхийг хамгаалахаар долдугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргасан. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц хянан үзэж, маргаан үүсгэх шийдвэр гаргасантай холбогдуулан Шинэ намаас мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын шатрын холбоо анх удаа ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы А танхимд

13:00 цагт Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдийн их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Иргэн [66.181.190.25] 2024-08-09 10:51:57

Энэ олон хариуцлагагүй уул уурхайг цэгцлэх цаг болсон шүү! УИХ, ЗГ-ын нөхдүүд ээ! Ийм их баялагаа ухаж ашиглаж ашиглуулж байж УЛС нь өртэй, газар нутаг нь ухсан нүх усгүй цөлтэй үлдэх гээд байна! Хамгийн 1-рт хариуцлагатай нэн яаралтай шийдэж хуулиа өөрчлөж мөрдөж ажиллуулах хэрэгтэй байна эрхэмүүд ээ, УИХ, ЗГ, ҮАБЗ, ЕРӨНХИЙЛӨГЧ НАРАА !!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.