Шуурхай: Т.Чингис: “22-ын товчооны авто замыг 9 сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна”

Aдмин / Нийгэм

Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм.

Эдгээр авто замуудыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв.

Мөн СХД-ийн Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9,3 км авто замыг шинэчилж буй. "Сонгинохайрхан дүүргийн урсгал засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн. Эхний байршил нь Цэргийн хотхоноос хойшоо Тахилтын уулзвар хүртэлх 2.3 км авто замыг шинэчилж ашиглалтад оруулсан бол 22-ын товчооны 9.3 км авто замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор тухайн замд суурь хучилт хийж зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд чулуун хашлага суурилуулах ажил мөн 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх долоо хоногоос замын эхний хэсэгт өнгө хучилтын ажил хийж эхлэх юм. Иймээс есдүгээр сарын 1-н гэхэд 22-ын товчооны авто зам шинэчилж дуусгана” гэв.

ЭХ СУРВАЛЖ:MNB.MN


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.170] 2024-08-10 14:09:16

ЯМАРЧ ГЭМТЭЛГҮЙ БҮВ БҮТЭН БЕТОН ХАШЛАГЫГ УХАЖ ГАРГААД ХЭЛ АМ ГАРАНГУУТ ШӨНӨДӨӨ ЗӨӨЖ АЛГА БОЛГООД ЧУЛУУН ХАШЛАГЫГ ЁРООЛ ДОРОО, 2 ТАЛААС ЯМАРЧ БЕТОН КУУРМАГГҮЙ ШОРООН ДЭЭР СУУЛГААД ШОРООГООР БУЛЖ БХ ЮМ. ХАШЛДАГЫГ ИНГЭЖ СУУРЬЛУУЛДАГ НОМ БАЙХГҮЙ.ХЭНИЙ БИЗНЕС ВЭ ГЭДГИЙГ АТГ ШАЛГА. ХУУЧИН ХАШЛАГА ХААНА БНА ВЭ. ХАШЛАГЫН АЖЛЫГ ДАХИН ХИЙЛГЭ. ХАШЛАГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВАХ ЁСГҮЙ.

Зочин [171.125.107.184] 2024-08-09 22:27:51

ГКРМАН МЭРГЭЖИЛТЭНЭЭР ТАВИУЛ. ӨНДӨР ЦАЛИНТАЙ Ч ГЭСЭН САЙН ЗАМ ТАВИНА Ш ТЭЭ

зочин [43.228.128.2] 2024-08-09 14:26:02

та нар наад замаараа яваад үзээрэй их муу хийгдэж байгаа овон товонтой хонхойсон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.