Скүүтэр, дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна

Aдмин / Нийгэм

2024 оны эхний долоон сард скүүтэр, суррон дугуйнаас бэртсэн 178 хүн тусламж үйлчилгээ авчээ...

Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхэний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа юм.

Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.

Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт:

• 2022 онд нийт 96,
• 2023 онд нийт 229,
• 2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Иймд скүүтэр болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: MNB.MN


Сэтгэгдэл

Зочин [103.57.94.18] 2024-08-11 03:00:24

Замтай дүрэмтэй улсуудад ч таарч тохирохгүй осол аваар нь ихсээд хориглосоор байтал зам ч үгүй, дүрэм ч үгүй сахилга замбараагүй манай оронд энэ унааг дэлгэрүүлж байгаа нь төр засгийн харалган бодлого юм.

Хотынхүү [103.71.100.183] 2024-08-09 20:54:10

Энэ скуутерийг2 хүн зөрөхгүй явган хүний зам дээр унаж дайрч алчих шахах юм. Мөн нөрны гүүрний шатаар дээш доош скуутер буулгаж чжлуун гишгүүрийг нь хагалаад дуусаж байна. Баянгол дүүргийнхэн нийтийн өмч манайд хамаагүй гээд ямар нэг зохицуулалт хязгаарлалт тогтоохүй юм.

Зочин [171.125.107.184] 2024-08-09 22:25:23

Тэр үнэн

Ch.Uranchimeg [103.212.119.15] 2024-08-09 16:37:57

Unuudur Shyyhiin shiidver gyitsetgeh erunhii gazart urgudluu ugsun. Heden jiliin umnu niisleliin Shyyhiin shiidver bielyyleh gazart minii urgudliig hyleej avch baisan avgai tend suuj baina. Novshiin avilgachdiin doog tohuu bolchihgyi uymsan. Battsetseg geh tsatgalan gahainuud ene turd yavsan ch olon yum

Зочин [103.168.34.173] 2024-08-10 00:20:18

Chinii ter tur yamar baasnii yum baidgiin!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.