Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ ашиглан устөрөгч үйлдвэрлэх боломжтой

Aдмин / Нийгэм

Монгол улсын өмнөд хэсэг говьд нар, салхины асар их нөөц бий. Азийн хөгжлийн банкны 2023 оны тайланд дурьдсанаар 1320 гб нар салхины эрчим хүчний нөөц байгаа аж.
Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглан өсөн нэмэгдэж буй дотоодын хүн ам болон бусад эрэлт хэрэгцээг найдвартай, боломжийн үнэтэй эрчим хүчээр хангах онцлог байршилд байна. Жишээлбэл, Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах боломж хамгийн ихтэй газруудын нэг хэмээн тогтоогдсон байна.
Мөн нар, салхи нь шинээр эрчим хүчний үүсвэр нэмэх хамгийн хямд шийдэл болсон тул дэлхий дахинд шинээр баригдаж буй эрчим хүчний эх үүсвэрүүдийн дийлэнх хувийг эзэлж байгаа нь гайхмаар зүйл биш юм. Сүүлийн арван жилийн хугацаанд технологийн инновац, масс үйлдвэрлэл, бодлогын тогтвортой орчин болон өрсөлдөөнт тендерийн ачаар хуурай газрын салхи болон нарнаас эрчим хүч үйлдвэрлэх өртөг эрс буурч, улмаар бүх төрлийн эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр болоод байна. Дэлхийн улс орнууд өрсөлдөөнт үнэ тогтоох системийг бүрдүүлснээр эрчим хүчний хямд тарифыг тогтоож чадсан билээ. Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгосноор, байгалийн их нөөц бололцоогоо ашиглан хямд өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг хүртэх боломжтой болох юм.
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг тул Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, хараат бус байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлснээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгаж, агаарын хэмийн өсөлтийг хязгаарлах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах боломжтой. Мөн, хот суурин газруудад сэргээгдэх эрчим хүч ашиглах нь агаарын бохирдлыг эрс бууруулж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, амьсгалын замын болон халдварт бус өвчлөл болон хүн амын эрт нас баралтыг бууруулахад ач холбогдолтой аж.
Сэргээгдэх эрчим хүчээ ашиглан ус төрөгч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад руу экспортолж эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн бололцоотой


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.214] 2024-08-09 14:57:50

Хавар, зуны шар ус, борооны үерийн усаа ашиглаж чадахгүй 30 жил онол ярьж байгаа улс юун устөрөгч вэ? Бас нэг үлгэр

saad [202.21.103.170] 2024-08-09 14:04:59

эрчим хүчний зохицуулах хороо нь сэргээгдэх эрчим хүчийг монгол улсад булшилсан энэ салбарын хөгжлийг зогсоож боймлоод байж байгаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.