Олон улсын цөмийн физикийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртлээ

Aдмин / Нийгэм

Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиад Филиппин улсын Нью-Кларк хотноо зохион байгуулагдав.

Тус олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн

  • 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин
  • 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртжээ.

Мөн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь​, 10 дугаар ангийн сурагч М.Анхбаяр нар цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.

Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар МУИС-ийн ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, МУИС-ийн ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Өсөхбаяр нар ажиллав.

Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (International Atomic Energy Agency)-ийн ивээл дор зохион байгуулагдсан байна.

Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан.

Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль, ikon.mn


Сэтгэгдэл

Bogd [202.55.188.90] 2024-08-11 12:18:16

Yunii turuund bayr hurgii

Зочин [86.146.202.29] 2024-08-11 02:09:05

Mundag shvv.Mongoliin .hvvhedvvd


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.