ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД БОРОО ОРОХГҮЙ 30 ХЭМ ХҮРТЭЛ ДУЛААН.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024 оны 08-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28...+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25...+27 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +15 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл