Д.Загджав: ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудит хийж буйгаараа онцлогтой

Aдмин / Нийгэм

Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн "ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээр"-ийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн ашиглалтын байдалд Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхимаас шалгалт хийх хамтарсан ажлын хэсгийн хуралдааны нээлт өнөөдөр Үндэсний аудитын газарт боллоо.

Хуралдааны нээлтэд ОХУ-ын Тооцооны танхимын аудитын багийн гишүүд, Зам, Тээвэр Хөгжлийн Яам болон УБТЗ ХХН-ийн төлөөлөл, Үндэсний аудитын газраас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцов.

Ажлын хэсгийн хуралдааны өмнө ерөнхий аудитор Д.Загджав "Хоёр улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан ажиллаж байсан туршлагатай.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ хувь нэмрийг өндрөөр үнэлж, төмөр замын салбарын 75 жилийн ойг тохиолдуулан Монголын төр Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

Энэ онд Халх голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Мөн ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудитыг хийж буйгаараа онцлогтой.

Аудитад хамрагдаж буй байгууллагад ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцааг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангаж, холбогдох мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхийг хүсье" хэмээн ярив.

"Энэ оны эцэс гэхэд аудитын хамтарсан баг тайлангаа гаргана"

Үргэлжлүүлэн тус ажлын хэсгийн чиг үүргийн талаар ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан "Аудитын сэдэв батлах тухай 2022" оны есдүгээр тогтоолыг үндэслэж энэхүү шалгалтыг хийж байна.

Энэ хүрээнд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, ашиг гэсэн сэдвийн хүрээнд аудитыг гүйцэтгэх болно.

Аудитыг 2021-2023 оны хүрээнд хамруулж хийнэ. Зорилтын хүрээнд Монгол-Оросын хамтарсан “УБТЗ ХХН-ийн анх байгуулагдахад "ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээр, түүний өөрчлөлтийн хэрэгжилтийг аудитад хамруулж үзнэ.

Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйлдвэрлэл болон эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хамруулж ажиллана.

Энэ оны эцэс гэхэд аудитын хамтарсан баг тайлангаа гаргаж, Үндэсний аудитын газар болон ОХУ-ын тооцооны танхим харилцан зөвшилцөх, үр дүнгийн талаар шалгагдагч байгууллага болох Зам, Тээвэр Хөгжлийн Яам болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагад танилцуулаад тайланг эцэслэхээр төлөвлөсөн.

Үүний дараа хэвлэл мэдээллийн байгууллагад эцсийн тайлангийн талаар танилцуулах болно" гэв.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Дондог [203.98.76.6] 2024-08-15 17:47:25

Загджаваа мэдээ үз. Эсрэгээрээ украйн нь дотно хайрт оросод чинь ажиллагаа явуулаад байна

Дондог [203.98.76.6] 2024-08-15 17:44:30

Annex хийж эзэлдэг дайн 20р зуунтайгаа өнгөрсөн гэж дэлхий сэтгэж байхад бид Орос Ивантайгаа хөтлөлцөөд гүүрнээс үсрэх л дутаж байх шив дээ

МОНГОЛ [202.9.46.67] 2024-08-14 21:04:44

Энэ нэг содон авьяастай хүн байнаа чухал салбар бүрт дарга хийх чадвартай.

Зочин [103.212.117.69] 2024-08-13 09:44:07

60км/цаг хурдтай явдаг дэлхийн хамгийн хоцрогдсон төмөр зам, дэлхийд ийм төмөр замтай ганц ч улс байхгүй. Тэгсэн хэрнээ "Хөдөлмөрийн баатар" гээд байгаа юмаа, ха ха ха ха ха

Зочин [103.57.92.46] 2024-08-13 20:25:55

Монголыг хэзээч Америк сайн дэмжиж чадахгүй гэдгийг энэ удаагийн Японы ерөнхий сайдын айлчлалыг болиулж байгаа жүжигээр ойлгож авцгаа. Монгол улсын 3 дахь хөршийн бодлого амжилт олохгүй байгааг харуулсан хэрэг боллоо. Болоогүй махны төлөө аргал түүж бэлд гэж энэ юм. МОНГОЛД гурав дахь хөрш байхгүй гэдгийг санаж ав. Муу ч байсан төмөр зам бидэнд онц чухал хэрэгтэй тээвэр бөгөөд зөвхөн Оросууд харилцан ашигтай байдлаар барьж өгсөн байна. Өөр хэлэх үг үгүй бол наад дэмий санаагаа нууц байлга.

МАГНАЙ [208.98.222.14] 2024-08-13 07:35:21

ОДОО БОЛТОЛ КИТЕЛЬТЭЙ АУДИТОР ХИЙГЭЭД....ХИ ХИ ХИ

Зочин [124.158.122.51] 2024-08-13 16:15:57

ЯАГААД КИТЕЛЬТЭЙ АУДИТОР ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

Зочин [202.9.40.166] 2024-08-13 01:25:29

УБТЗ-д аудит орох болсноор барах уу даа. 2006,7 оны үед нэг удаа ороод баахан зөрчил илрүүлээд байхад нь гэнэт зогсоох шийдвэр гаргаад шалгалтыг үр дүнгүй болгож байсан. Дээрээс л гэдэг юм хаанаас өгсөн команд байдаг юм бүү мэд. Оросоос уу? Монгол талаас уу? Их ч но гарна даа.

Зөнч [14.1.81.44] 2024-08-12 23:11:11

Аудит хийхэд оросын бузар дайн ямар хамаатай юм ,загджав мал аа

Зочин [59.153.115.21] 2024-08-13 18:40:17

Бузар Дайн ч гэх шиг энэ Дайн Орсуудад ч биш Лаларын Гитлер үзэлтэй Лукашинка гэдэг гайгаас болсон Европийн холбоо Амерка гайнууд Дайны хажууд дажин гэхчээр мөнгө сааж бгаа гарууд нэг л их ханьдав шаасан гарууд одоо зүгээр больчих хэрэгэй

Зочин [59.153.115.65] 2024-08-12 20:21:59

Umhii chini, oros ruugaa zailaasai...

Зочин [66.181.160.91] 2024-08-12 20:10:12

Зөвхөн Монголын нэрээр л энэ төмөр зам хэвийн ажиллаж байгаа. Өмч хөрөнгөндөө аудит хийхдээ фашист түрэмгийлэгчдийн тусгай ажиллагаа ярих ямар хэрэгтэй юм? Мал вэ.

Зочин [139.5.219.77] 2024-08-12 17:47:13

юу хуцаад байгаа пзда вэ. юун тусгай ажиллагаа новш гэж солиот путлер чинь ч тэгж хуцахаа болиод дайн гэдэг болсон.энэ авилгач түшмэл байсаар л байгаа юмуу. ээ пзда л гэедээ. ман сөнө

Зочин [66.181.180.69] 2024-08-12 17:41:41

НЯМБААТАР Z үе нтр гээд байсан . ОДОО ЭНЭ СТА ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛГАА энэ тэргээд .МАН МОНГОЛЫГ оросын Z цэргийн ажиллгаанд оруулах гээд байна уу ?

Зочин [59.153.112.189] 2024-08-12 17:11:00

УБТЗ д аудит хмйхэд дайны байдал цэргийн тусгай ажиллагаа ч гэх шиг энэ солиотой пиздааг зайлуулаач

Зочин [66.181.189.125] 2024-08-12 16:59:40

Загджав яагаад одоо болтол төрөөс зайлдаггүйн бэ дүүргийн дарга бхдаа хүмүүсийн хараал идсэн юм бсн энэ яаж дэвшээд шигдээд бдгийн болоо зайлаач өвөө гуай

Зочин [122.201.31.72] 2024-08-12 16:26:42

Энэ нөхөр юу ярьж бгаагаа ойлгож бгаа боловуу? Дайн байлдаан, тусгай ажиллагаа Аудитэд ямар хамаа бнаа!!! Я Мар мэргэжлийн бус хурандаа Монгол улсын ерөнхий аудитор хийж бнаа, Өөр мэргэжлийн хүн бхгүй юм байхдаа???!!!

Чөлөөт иргэн [59.153.112.178] 2024-08-12 16:14:42

Оросын түрэмгий дайн энэ асуудалд ямар хамаатай юм бэ Загджав мал аа

Иргэн [103.57.92.225] 2024-08-12 15:55:03

Мафиууд хаана ч л орчихсон түйвээж явах юмаа!!! Энэ хүнээс олигтойхон үр дүн хүлээх хэрэггүй!!! Угаасаа УБ төмөр зам хамгийн хоцрогдсон байгуулга!!!

Зочин [202.126.91.158] 2024-08-12 15:42:11

авигачдын эцгүүдийн нэг. Ямар арын хаалгаар яваад гарч ирээд байдаг байнаа....

Зочин [202.131.225.197] 2024-08-12 15:36:12

Orosod odoo tumsug uu atguulah gej baigaa ym bid nar. bi bur yag zunch shig heliye. ene auditiin dungeer bidnii uursdiin barisan goviin hundlun zamd huvi niiluulsen company ii hurungiig ashiglaj elegdel horgodol tootsoogui geh met agaariin tailan garad bid neg bol zundoo urund unana, ugui bol ter zamuudiin 50%% iin hurungiig Orosod shiljuulne. tiim ym boloh geed bna naan chini!

Зочин [59.153.115.65] 2024-08-12 15:28:25

Ene muu hulgaich Mongoloos zailaasai

Зочин [202.55.188.110] 2024-08-12 15:00:11

Mash zuv. Ulaanbaatar Tumur Zamd hamtarsan audit oruulah tsag n bolson. Ulaanbaatar Tumur zamaas ch ih yum garna daa daraagiin Hugjliin bank shig l sonsoh ajillagaa neelttei hiih bh daa Tumur zam gj tom gazar ih mungu ih budliantai gazar

Зочин [59.153.112.198] 2024-08-12 12:42:46

Юу ч яриад байгаан


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.