“Ногоон автобус“-ны гэх хэргийг шүүх хурлыг аравдугаар сарын 21 хүртэл хойшлууллаа

Aдмин / Нийгэм

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.08.12/ боллоо.

Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахин хойшлов.

Тодруулбал, шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлож байна. Шүүгч нар ээлжийн амралтаа авч байгаа. Энэ хугацаа, мөн өмгөөлөгч нарын хүсэлтийг тааруулсан хэмээн Шүүхийн тогтоолыг шүүгч танилцууллаа.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өнгөрөгч долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт өгсөн тул өнөөдрийг хүртэл хойшилсон юм.

ЭХ СУРВАЛЖ: АРСЛАН.МН


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.20] 2024-08-14 15:39:22

У.Хүрэлсүх, МАН-ын захиалгаар Сонгуулийн дараа суллана аа гэж байна...

Баяраа [66.181.187.12] 2024-08-13 14:17:49

Орон нутгийн сонгууль өнгөртөл гэсэн захиалгын дагуу гэж ойлговол болох уу.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.