Тамхины иш ч сорж дийлдэггүй төхөөрөмжтэй ТҮК-ийнхэн хүрз, шүүр хоёроос салахгүй нь

Aдмин / Нийгэм

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх, улмаар хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Хотын дарга Х.Нямбаатар амлалт өгсөн. Энэ хүрээнд 2024 оны тавдугаар сард чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм.

Тус шинэ төхөөрөмж нь 240 литрийн багтаамжтай хог хуримтлуулагч савтай, 7 км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай, орчныг тоос босгохгүйгээр цэвэрлэдэг гэцгээж байв.

Тухайн үед ТҮК-ийнхний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж байсан үе саяхан. Нөгөө талаас олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч гарсан.

Тэгвэл НЗДТГ-аас хэдхэн сарын өмнө дэрсэн шүүрийг халж, шороо сордог төхөөрөмжтэй болсон тухайгаа мэдэгдсэн ч дүүргийн удирдлагуудын хариуцаж буй хот тохижилтын ажилд дэрсэн шүүр хэрэглэсээр байгаа нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Тэгвэл өчигдөр хэрэглээнд гаргаад хэдэн сар ч болоогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорих нь бүү хэл, тамхины иш, жижиг чулууг ч сорж чадахгүй байгааг Хотын дарга нүдээр харж, жижиг чулуу сорж чадахгүй гэж өөрөө хэлж байна лээ.

Гэтэл ийм төхөөрөмжөөс дахиад татвар төлөгчийн мөнгөөр 40 ширхэг ирж байна гэнэ.

Ямартай ч тамхины иш ч сорж дийлдэггүй төхөөрөмжтэй ТҮК-ийнхэн хүрз, шүүр хоёроос нь салахгүй нь тодорхой боллоо.

ЭХ СУРВАЛЖ: АРСЛАН.МН


Сэтгэгдэл

Сүүлийн үеийн хандлага. Анзаарсан уу? [66.181.191.37] 2024-08-15 22:35:12

Сүүлийн 2 жил ихэнх аж ахуйн нэгжүүд гадаа тавьсан хогийн саваа авч ХАЯЖ цөөлж байгаа. Тэгэхгүй бол хог зөөж хаях үүрэг ХҮЛЭЭДЭГ. Хогийн савгүй болохлээр элдэв үүрэг хүлээхгүй, ГОЁ. Хотын захиргаа энэ хандлагын эсрэг ЮҮ Ч хийдэггүй юм байнлээ.

Зочин [66.181.177.146] 2024-08-14 11:43:39

Хотыг хогноос салгая гэвэл зүгээр л гудамжиндаа хогийн савнууд тавьчих тэгээд л болоо. Хогийн савтай болговол хүн бүр саванд л хогоо хаяхаар соёлтой болсон шүү. Сав байхгүй болохоор хогоо хаана хаях юм вэ?

Зочин [202.126.88.207] 2024-08-14 10:31:55

Shahsan sdad ni butsaaj ogood torguulu nemdeg bolchihvol ch Mongol uls 1 alhamaar hogjildoo dohno

Зочин [202.131.225.53] 2024-08-14 09:23:29

bas 3 darga egeed haraad zogton ch bh shig

Иргэн [59.153.86.144] 2024-08-14 08:35:08

Хятадаас л аваад байх юм. Солонгосоос япаж 2ш шүүрдэгч машин авчих л даа. Арай ч ийм юм ирэхгүй гэж бодох юм

Toli [195.123.31.122] 2024-08-14 04:36:01

Estoi buhel buten uls gehed ichij uhmeer jum. Mongol uls Ulaanbaatar 1800 oni „gar hiizni“ mashin l awch „shahaj“ möngö idej dee. Za nuhen jorlongoosoo salaagui uls juuch bichih bilee.

123 [202.55.191.194] 2024-08-13 16:11:59

завхарсан юм

Zochin [139.5.217.158] 2024-08-13 15:42:44

Naadhaar chine baruund unasan navchaa soruulaad bdag shuudee?!!!

Зочин [103.212.116.246] 2024-08-13 14:56:23

Нямбаатар ч ялгаагүй бас л нэг Авилгач.

Кх! [66.181.160.72] 2024-08-13 14:42:35

Ягдаа! Нэг нь соруулж, гурав нь хараад зогсож байдаг. Монгол яг мөн шүү.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.