Элчин сайдын нэрийг барьж иргэдийг хохироожээ

Д.Тулга / Хууль

passportМонгол Улсаас Бельгийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Даваадоржийн нэрийг барьж бусдыг залилсан хүмүүсийг ирүүлжээ.

Монгол улсын иргэн Г, О нар элчин сайдын гарын үсэг бүхий хуурамч визний материал бүрдүүлж, Шведийн виз найдвартай гаргаж өгнө хэмээн зар тараадаг байжээ. Уг зараа фэйсбүүк болон www.orloo.mn цахим хуудcанд нийтэлж, henryusa517@gmail.com, Grace Josee, viber, 8 John Newman зэрэг цахим хэрэгслийг ашиглан иргэдтэй холбогддог байжээ. Мөн +46769503639 дугаараас хохирогч нартай утсаар холбогдон мэхэлж байсан байна. Дээрх хэрэгт Бельгид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байж болзошгүй, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийхээ гарын үсэг болон тамгыг нь гэмт этгээдүүдэд гаргаж өгсөн байх магадлалтай хэмээн үзэж хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.