Цэргийн үүрэгтний бүртгэл ажил 50.2 хувьтай явж байна

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна. Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн санг мэргэжлийн байгууллагатай хамтран зөөврийн дискэнд зориулан шинэчилж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн 152 хороонд суурилуулан бүртгэлийг зохион байгуулж байгаа юм.

2015 оны 1 дүгээр сарын 12-ны байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 50.2 хувь, дүүргүүдэд дараахь хувьтай байна. Үүнд,

Баянгол дүүрэг – 48.3

Баянзүрх дүүрэг – 46.8

Сүхбаатар дүүрэг – 46.8

Сонгинохайрхан дүүрэг – 50.6

Хан-Уул дүүрэг – 45.2

Чингэлтэй дүүрэг – 44.9

Багануур дүүрэг – 40.6

Налайх дүүрэг – 65.4

Багахангай дүүрэг – 63.2

Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй хүрэлцэн ирнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:24


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.