Дакарт уралдсан тамирчид эх орондоо ирлээ
"Дакар ралли-2015" автомашин, мотоциклийн уралдаанд Монголоо төлөөлж амжилтай оролцсон тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Өмнөд Америкийн +50 хэмийн халуунд 9000 км зам туулан, 13 өдрийн турш хурд сорьсон тэд хүсэл мөрөөдөл биелүүлж "Finish" медалийн эзэн болсон юм.
Мотоциклийн ангилалд гурав дахь удаагаа оролцон, 45-р байр эзэлсэн 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар "Дакар ралли"-ийг хоёр дахь удаагаа ийн амжилттай өндөрлүүллээ. Харин 117 дугаартай уралдсан Ч.Анар Дакарт анх удаагаа уралдаж 78-р байрт жагссан амжилтыг үзүүлсэн бол Азийн онуудаас Монголын тамирчид анх удаа автомашины ангилалд уралдсан нь энэ тэмцээний бас нэгэн онцлог байлаа. ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар эх орныхоо алтан соёмбот далбаа, уйгаржин монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашинаар уралдаж 62-р байрт орж, Дакар раллигийн тэмцээнд мөрөө үлдээлээ.
Д.ТҮВШИН
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:29
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:29