ХСҮТ-ийн өргөтгөлийг барихад 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

ebola HOSUTХавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажил хөрөнгө санхүүгийн гачигдлаас болоод дөрвөн оны нүүр үзэж буй. Улсын хэмжээнд хавдар өвчнийг нарийн мэргэжлийн түвшинд оношилж, эмчилдэг ганц төвийн өргөтгөлийг хурдан барьж, ашиглалтад оруулах шаардлага зайлшгүй тулгараад буйг эмнэлгийнхэн олонтаа сануулдаг. Тус төвийн өргөтгөлийг барьж дуусгахад зориулж 2015 оны улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөжэ.

Тодруулбал, 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ байр хурдан ашиглалтад орвол зөвхөн бидэнд төдийгүй нийт монголчуудад маш их ач тустай. Наад зах нь хагалгааны өрөө хүрэлцээгүйн улмаас яаралтай мэс засал хийх шаардлагатай өвчтөнүүд ар араасаа хүлээгддэг багасах аж. Мөн Австрийн Засгийн газрын тусламжаар халдвартын эмнэлэгт долоон сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж оруулж ирэх төсөл хэрэгжих юм байна. Монголд хамгийн их оношлогддог элэгний хорт хавдар болон туяа эмчилгээний асуудлыг шийдэхэд энэ төсөл ихээхэн ач холбогдолтой аж.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.