Англи хэлийг төрөлх хэл шигээ сурах боломжийг оллоо

Д.Тулга / Боловсрол

Харвардад суралцах зорилгынхоо төлөө уйгагүй хичээсний үр дүнд Б.Санчир хүү ирэх 9 сард хүссэн сургуульдаа явахаар болсныг уншигчид маань санаж байгаа байх. Тэгвэл танд ч мөн Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломж бий. Англи хэл сурахын тулд заавал Сингапур явах шаардлагагүй. Харин мэргэжлийн багш нарыг нь эх орондоо урихад л хангалттай.

Монголдоо англи хэлийг төрөлх хэл шигээ суралцах боломжийг хайж хэлний сургалтын төвүүдээр орж үзлээ. Зарим нь сургалтын орчин сайн боловч багшийн хүрэлцээ дутмаг, зарим нь ажлын цагтай давхцаж, зарим нь гадаад багштай боловч сурах бичгийн хүрэлцээ муутай гэх зэргээр 100 хувь сэтгэлд нийцэх нь олдсонгүй. Нэгэн танилаасаа JET сургуулийг сонсож, очиж танилцсанаа хүргэж байна.

2013 оны 09 сараас эхлэн JET англи хэлний сургууль дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Cambridge-ийн англи хэлний хөтөлбөрөөр сургалтуудаа явуулж эхэлсэн байна.

- Дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний CERTIFICATE-тай төгсөх

- Дэлхийн 130 орны их дээд сургуулиудад ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН KET, PET, FCE, CAE шалгалтуудын оноотой төгсөх

- 100 жилийн турш шалгарсан Сambridge-ийн англи хэлний сургалтын хөтөлбөрөөр TESOL зэрэгтэй чадварлаг гадаад болон монгол багш нараар заалгах боломжтой.

KET, PET, FCE, CAE сертефикат авсанаар дэлхийн 130 орны 7000 их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгддөг байна.

jet

Тайлбар: Үүдээр нь оруут тухтай орчин угтаж авсан төдийгүй бүхий л мэдээллийг нэг дор өгч байлаа.

jet

Тайлбар: Хүүхдүүд хоорондоо англиар чөлөөтэй ярьж байгаа нь таалагдлаа

jet

Тайлбар: Хамгийн чухал нь бүхий л сураг бичиг хүрэлцээтэй.

jet

Тайлбар: Сургалтын орчин сайтай төдийгүй номын сан нь өргөн сонголттой

jet

Тайлбар: Суралцагч өөрөө бэлэн байхад л хангалттай. Бусдыг нь бүгдийг JET бэлдээд өгчихсөн

jet

Тайлбар: Найрсаг хамт олон болон мэргэжлийн англи хэлний багш.

jet

Тайлбар: Энд бүгд л том зорилготой. Бүгд зорилгынхоо төлөө хичээж байна

jetТайлбар: Мөн гадаад багш, сурагчидтай учир яг л орчинд нь байгаа мэт ярилцах боломжтой.

Юутай ч эрлийнхээ үзүүрт хүрч, хайсан газраа оллоо. JET сургуулиас олон хүүхэд гадны их, дээд сургуульд тэнцэн суралцаж байгаа талаар багш нар нь хэлж байлаа. Энэ дунд ч мөн дэлхийн шилдэг сургуульд суралцахаар хичээж буй залуус бий. Тэдний хамтаар англи хэл сурахаар өнөөдрөөс хичээж эхлэхээр шийдлээ. JET-тэй холбоо барих утас: 11-327610

Э.БҮҮВЭЙ

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.