Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцааг дэлгэн харуулжээ

Л.Батцэнгэл / Боловсрол

Тайванийн монголч эрдэмтэн Лань Мэйхуан бичсэн “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын гадаад харилцааны түүх сонирхогч уншигчдад хүргэж байна. Энэхүү номын нээлт өнөөдөр боллоо. “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” ном нь БНХАУ-д 2000 онд хэвлэгдсэн бөгөөд зохиогчийн магистрын судалгааны ажлаас үндэслэгдэж бичигджээ.

Номны нээлтийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хэлэхдээ “Хүйтэн дайны хямралын эгзэгтэй үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болж чадсан шинэ Монголын түүхийн нэн сонирхолтой үе болох социалист бүтээн байгуулалт, нийгэм, соёлын үсрэнгүй өөрчлөлт дэвшлийн түүхийг Монголч эрдэмтний өнцгөөс тодорхойлон бичсэнд энэхүү бүтээлийн үнэ цэнэ, онцлог оршиж байна. Тус бүтээлд XX зууны Монголын түүхэнд холбогдох өрнөдийн эрдэмтдийн бүтээл, архивын баримтыг голлон ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан нь үүний бодит нотологоо гэж үзэж байна” гэлээ.

Номын зохиогч Лань Мэйхуа нь Харвардын их сургуулийн доктор, дэд профессор, монгол судлал, тэр дундаа Монголын орчин цагийн түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм байна. Тэрбээр өдгөө Тайваны Үндэсний Чэнчи их сургуулийн үндэстэн судлалын танхимд Монголын нийгэм, соёл, Монгол Улсын хуучин ба шинэ бичиг үсгийн судалгаа, үндэстний асуудал, угсаатны зүй, бие даан суралцах чадвар зэрэг хичээл заадаг аж.

Монголчуудын үндэсний болон үндсэрхэг үзэл бол түүний судалгааны гол чиглэл бөгөөд Ю.Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа, 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс гадна Монгол, Өвөр Монгол, үндэсний үзэл, үндэстний асуудал, интэрнэт-коллежийн боловсрол зэрэг холбогдох сэдвүүдийг судалдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр Буриадын орчин үеийн түүх, өнөөгийн нийгэм, соёлын судалгааг хийж байна. Түүний “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн: Нэгдсэн Монгол улс байгуулах эрмэлзлэл” ном 2011 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.27] 2020-01-17 10:03:24

хайран цааааас цццц

Зочин [192.82.76.9] 2020-01-16 19:16:43

Бид ер нь хятадаар түүхээ бичүүлдэг үе ирж дээ

Зочин [202.126.89.156] 2020-01-16 21:07:34

Чамайг Маогийн үеийн Хятадын түүхийг бичихийг хэн байг гэсэн юм.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.