Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр Голомт банк өргөмжлөгдөж, 5 дугаарт эрэмбэлэгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 25 дахь жилдээ тодруулж буй уг шалгаруулалтад Голомт банк 2025 онд борлуулалтын орлогоор 5-рт, татвар төлөлтөөр 7-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, нийт ашгийн хэмжээгээр 4-рт хөрөнгийн хэмжээгээр 5-р байрт эрэмбэлэгдсэн байна.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Голомт банк 23 дахь жилдээ тасралтгүй өргөмжлөгдөж байна. Сүүлийн таван жилийн байдлаар Голомт банк 982.5 тэрбум төгрөгийн татварыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлснээс 2025 онд 257.4 тэрбум төгрөгийг татварт төлжээ. Тайлант хугацаанд банкны нийт хөрөнгө 19.2 их наяд төгрөгт хүрч, банкны салбарын нийт активын 22.3 хувийг дангаараа бүрдүүлснээр Монголын банкны системийн хоёр дахь том банкны байр сууриа бататгаад байна.

Дэлхийн жишиг Монголын банк байх алсын хараан дор Голомт банк бизнесийн стратегидаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчин, нийгмийн засаглалыг зарчмуудыг тусгаж, тогтвортой санхүүжилт, ил тод байдал, нийгмийн хариуцлагатай холбоотой бүхий л үйл ажиллагаанд ахиц дэвшил гарган ажилладаг. Банк өөрийн болон өөрийн шууд бус үйл ажиллагаагаар дамжуулан байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж, 2025 онд нийгмийн бүхий л салбарт бодит үр дүнгээ өгөх нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг 6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, амжилттай хэрэгжүүллээ.

Мөн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд банк жил бүр ажлын байр шинээр бий болгож, 2,800 гаруй үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Харин шууд бусаар буюу тогтвортой санхүүжилтийн хүрээнд банкны ногоон зээлийн багцаар дамжуулан 4,477 иргэний ажлын байр бий болгож, 205 тэрбум төгрөгийн төгрөгийн нэмүү өртгийг хадгаламж, татвар болон цалин хэлбэрээр бий болгож, тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмрээ оруулсаар байна.

Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!

Сайн сайхныг санхүүжүүлнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.