ШУУРХАЙ МЭДЭЭ

Нийт 110429 мэдээ байна
post thumbnail

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны 20 цагаас 04 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс...

post thumbnail

Өнөөдөр морь өдөр

Аргын тооллын 4 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 28, Шувуун хушуут одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах...

post thumbnail

ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь семинарыг зохион байгуулж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Парис хотноо төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамтай хамтран энэ оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг...

post thumbnail

Дулааны хоёрдугаар цахилгаан станцад зөрчлийн хэрэг нээжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчилд арга хэмжээ авлаа. Тодруулбал, тус байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хяналт шалгалт хийж, аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлг...

post thumbnail

Монгол хэлбичгийн шалгалтад 2729 төгсөгч тэнцээгүй гэв

Их, дээд сургуульд элсэх сурагчид заавал Монгол хэлбичгийн шалгалт өгч элсэх шаардлага тавигдаж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулсан юм. Шалгалтын дүн өчигдөр гарсан. Уг шалгалтад төгсөх ангийн 16100 сурагч хамрагдаж, түүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээг...

post thumbnail

Уул уурхайн салбар 24 цаг зогсвол эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг олон нийтэд таниулна

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүдийн санаачилгаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ. Хөдөлгөөнөөр уул уурхайн салбар эдийн засгийн зогсож болзошгүй нэг хэсэг гэдгийг макро болон микро түвшинд хийсэн судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан олон нийтэ...

post thumbnail

Р.Амаржаргал: Ардчилсан Монгол улсад хүнийг эрүүдэн шүүж буй нь дээд зэргийн шившиг

ОЛОН УЛСЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь тэргүүтэй хүмүүс 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Олон улсын Ардчилсан холбооны хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсныг мэдэгдэж мэдээлэл хийлээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Монгол У...

post thumbnail

Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат хар...

post thumbnail

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон су...

post thumbnail

Улаанбаатарт 14 градус дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 20 цагаас 04 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Са...