ШУУРХАЙ МЭДЭЭ: Тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Уг 3 сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Хэнтий аймаг дахь тарваган тахлын хүний өвчлөлийн болон байгалийн голомтын мэдээлэл:
⁃ 1981-2022 оны байдлаар Хэнтий аймагт тарваган тахлын хүний өвчлөл нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс Өмнөдэлгэр суманд (1981, 1983, 1993, 1998 онд), Өлзийт суманд (1987 онд), Хэрлэн суманд (1993, 2004 онд), Мөрөн суманд (2000 онд) бүртгэгдсэн.
⁃ Хэнтий аймагт хийсэн байгалийн голомтын тандалт судалгааны сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр Өмнөдэлгэр (2002, 2003 он), Хэрлэн (2002 он) суманд тарвага, тарваганы зэм үхдэл, тарваганы бүүрэг, зурамны бүүргээс тарваган тахлын өсгөвөр илэрч байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Нигүүсэл [45.117.35.14] 2023-09-21 22:46:25
Битгий тарвага идэж байлдаа!!!! дараа нь тгэд тарваган тахал гээд өвчин үүсгэчээд бид нарыг сандраагаад зүгээр
Зочин [45.117.35.14] 2023-09-21 22:46:58
ээ харин тиимэ
Зочин [103.212.117.71] 2023-08-31 15:39:39
Ромиын папыг айлчлуулахгүй жуулчдийн урсгалыг саатуулах Монголыг муухай харагдуулах гэсэн оросын зориуд явуулж байгаа хорлон сүйтгэх ажиллгаа энэ ажллгаанд зарим монголчууд ч оролцсон
Sda ene heden orkuudiig yaaj zailuulah ve [117.136.12.173] 2023-08-25 12:05:15
Hodooniihon zailya
Халдвар тархахаас баттай хамгаалсан уу? [103.57.92.20] 2023-08-25 02:40:15
Ромын Пап ирэхээс өмнө энэ эпидемээ дарж чадах уу? Айлчлалыг цуцалж Монгол нь дэлхий даяар булай болох вий дээ. Папын өчнөөн дагалдагч, шүтэгчид 7 хоногийн дараа Монголд ирнэ. Бүгдийг нь эрсдэлд оруулчих вий.
Зочин [66.181.161.251] 2023-08-18 08:52:31
Ичиж үхмээр юм. 21-р зуун гарчихаад байхад хотынх нь төвд улирсан цагийн тахал дэгдээд л.
Иргэн [202.21.108.33] 2023-08-15 08:43:09
Сэрэмжтэй байх нь зөв л дөө
Иргэн [66.181.161.17] 2023-08-14 17:02:17
Монголыг тахалтай болгож харагдуулах гээд их л хичээж сэвж бндаа, гэхдээ батлагдахгүй
Тарвагачин [43.242.243.58] 2023-08-14 16:25:06
Хамгийн сайхан амттай мах. Идсээр ч ирсэн идсээрч байх болно
Зочин [203.98.76.249] 2023-08-16 15:01:29
ид ид. архичин хүн архиа уусаар үхнэ гэдэг юм даа.
ЗОЧИН [202.126.89.41] 2023-08-14 16:09:35
ӨЛСӨӨД БАЙВАЛ ТАРВАГА ИДЭЭД ҮХЭЭД Л БАЙЖ ДЭЭ ХӨӨРХИЙС
зочин [202.9.41.15] 2023-08-14 15:24:15
харх идээд тураалын хүүрнүүд вэ
Зочин [202.9.46.92] 2023-08-20 22:34:51
гадагшаа явхаараа өт хорхой иддэг лаа биздээ таб нар