МЭДЭЭ

Нийт 102115 мэдээ байна
post thumbnail

“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

Хуримтлалтай иргэнийг бий болгох, санхүүгийн зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах сэдлийг нь урамшуулах зорилгоор ХААН Банкнаас 21 аймгийн малчид болон малчин өрхүүдийнхээ дунд “Буянт малчин таны хишиг арвижиг” уриатай хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж байна. 2023 оны 3-р сарын 31-нээс 2023 оны 6-р сарын...

post thumbnail

БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг ОГЦРУУЛЖЭЭ

Өнгөрсөн лхагва гарагт Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулахаар болсон байна.  Уг асуудлыг эсэргүүцсэн намын зарим...

post thumbnail

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн богино эргэлтийн автобус явах ЧИГЛЭЛҮҮД

Маргааш буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн автобусны үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ 3 – Дүнжингарав худалдааны төв” гэсэн үндсэн чиглэлийг: Ч:29А...

post thumbnail

Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ оны II улиралд багтаан ЗГ-т шилжүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ипотекийн зээл болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас тодрууллаа.  Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "2020 онд батлагдсан Ковидын хуулиар Төв банк сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудал дээр оролцоод явж байсан. Энэ хүрээнд 2021 онд нэг их наяд, 2022 онд 700 тэрбум төгрөгийн ипот...

post thumbnail

М.БАЯРАА: ДУЛААНЫ ШУГАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ТАВДУГААР САРЫН 15-НААС ЕСДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

УБЗАА-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “2023 оны зун дулааны гол шугам сүлжээний 19 байршилд засвар шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 15-наас...

post thumbnail

Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд Манхэттений тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ.  Ингэснээр Д.Трамп  АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны Ерөнхийлөгч асан болж байгаа юм.   Түүнд порно жүжигчин Сторми Даниэлст дуугүй байсных нь...

post thumbnail

Туркийн парламент Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг баталлаа

Туркийн Үндэсний их хурал (парламент) Финланд улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг пүрэв гарагт соёрхон баталлаа.  Нэгдсэн хуралдаанд оролцсон 276 гишүүн бүгд протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ийнхүү Финланд улс Умард Атлантын эвсэлд бүрэн эрхт гишүүнээр элсэх хууль эрх зүйн үндэслэлтэй болж байна. ...

post thumbnail

"Nokia" Саран дээр 4G сүлжээгээ энэ онд нэвтрүүлнэ

Финландын харилцаа холбооны “Nokia” компани Сар луу дахин хүн илгээх NASA-гийн “Artemis” хөтөлбөрт ашиглах үүрэн холбооны дөрөв дэх үеийн сүлжээгээ  (4G, LTE) энэ онд Саран дээр нэвтрүүлэхээр төлөвлөж байна.  Тус компанийн ерөнхий инженер Луиса де Теминьогийн мэдээлснээр, 4G сүлжээний тоног төхөөрөмжийг “Spac...

post thumbnail

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ САДАР САМУУНД УРУУ ТАТСАН ЭТГЭЭДЭД ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООВ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан, заналхийлсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, Л гэгч нь 2022 оны тавдугаар сараас эхлэн Говьсүмбэр аймгийн ахлах ангийн нэр бүхий сурагчтай фэйсбүүк хаягаар танилцаж, насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр бай...

post thumbnail

АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух...