Гадаад мэдээ

Нийт 7863 мэдээ байна
post thumbnail

Исландын Ерөнхийлөгчөөр бизнес эрхлэгч эмэгтэй Халла Тоумисдоуттир сонгогджээ

Исландын ерөнхийлөгчийн сонгуульд бизнес эрхлэгч Халла Тоумисдоуттир ялж, одоогийн Ерөнхийлөгч Гвюдни Йоуханнессоноос ёслолын шинжтэй үүрэгт ажлыг нь хүлээн авахаар болсон тухай тус улсын “RUV” телевиз ням гарагт мэдээлжээ. Өдгөө 55 настай Х.Тоумасдоуттир өнгөрсөн бямба гарагт болсон сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн саналыг авсн...

post thumbnail

Эверестийн оргилд эмэгтэй хүн хамгийн богино хугацаанд авирсан дээд амжилтыг Балбын уулчин тогтоожээ

Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ. Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минут, дараа нь оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна. Тавдугаар сарын 23-ны өдрийн 3:52 цагт баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 цагт оргилд хүрчээ. Ца...

post thumbnail

Энэтхэгийн нийслэлд агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч халав

Өчигдөр буюу Лхагва гарагт Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын температур Цельсийн 52.9 хэм хүрсэн нь түүхэн дээд халалт болжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын ихэнх бүс нутгийг агаарын халуун урсгал нөмөрсөн юм. Дели хотын захын Мунгешпур дүүргийн цаг уурын станц Мягмар гарагт Цельсийн 49.9 хэмийн температурыг зааж байсан бол өчигдөр ий...

post thumbnail

“Самсунг”-ийн ажилтнууд анх удаа ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ

“Самсунг Электроникс” компанийн үйлдвэрчний эвлэл цалин хөлстэй холбоотой хэлэлцээ зогсонги байдалд орсныг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.  Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компани болон тус компанийн үйлдвэрчний эвлэл&nbsp...

post thumbnail

Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлөг нисгэжээ

Умард Солонгос сүүлийн нэг хоногийн дотор хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хилийг давуулан нисгэснийг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өнөөдөр мэдээлжээ. Мягмар гарагийн шөнөөс хойш ийм бөмбөлгүүд тус улсын янз бүрийн бүс нутагт газардсаныг бүртгэсэн байна. Хамгийн хол ниссэн бөмбөлөг зүүн өмнөд эргийн Өмнөд Гёнсан...

post thumbnail

Пакистанд 52 хэм хүрч халжээ

Пакистаны өмнөд нутгийн Синд мужид агаарын температур Цельсийн 52 хэмд /Фаренгейтийн 125.6 хэм/ хүрч халсан нь энэ зуны хувьд одоогоор хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Цаг уурын албанаас даваа гарагт мэдээлжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд Ази даяар үргэлжилсэн хэт халуун нь хүний ​...

post thumbnail

Путин барууны орнуудыг зэвсгээ Украинд ашиглуулахгүй байхыг анхааруулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин Оросын газар нутаг руу дайрахад барууны орнуудыг зэвсгээ ашиглуулахгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал тэрбээр “НАТО-ийн гишүүн орнууд Украинд зэвсгээ ашиглуулах нь галаар наадаж буйгаас ялгаагүй бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний мөргөлдөөнийг өдөөх эрсдэлтэй” гэсэн байна. Хоёр жилийн өмнө Орос-Укр...

post thumbnail

Хятадын арми хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр галт зэвсэгтэй робот нохойг үзүүлжээ

Саяхан Камбож улсад зохион байгуулагдсан цэргийн хамтарсан сургуулилалтын үеэр Хятадын Ардын Чөлөөлөх Арми нуруунд нь автомат буу бэхэлсэн робот нохойг үзүүлжээ. Ингэснээр хүний хамгийн сайн нөхөр гэгддэг амьтны электроник хувилбар алуурчин машин болж хувирсан байна. “Энэ нь манай хот доторх байлдааны ажиллагааны шинэ тоглогч болж, дайсныг...

post thumbnail

Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв

Рафах хот дахь дүрвэгсдийн хуаранд өгсөн Израилын агаарын цохилт бол “эмгэнэлт алдаа” байсан гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт мэдэгджээ. Газын өмнөд хэсэгт болсон уг хэрэг явдлыг шалгаж байгааг Израилын арми мэдэгдсэн байна. Газын эрх баригчдын мэдээлснээр, ням...

post thumbnail

ОХУ Төв Азийн анхны цөмийн цахилгаан станцыг Узбекистанд барина

ОХУ Узбекистанд цөмийн цахилгаан станц байгуулахаар болсныг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгджээ. Уг мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тус улсад хийсэн төрийн айлчлалын дараа гаргасан байна. Цахилгаан станц барих хамтарсан төслийн өртөг 500 сая ам.доллар байх бөгөөд ОХУ-аас 400 саяыг нь гаргана хэмээн Путин мэдэгджээ. Кремл...