Гадаад мэдээ

Нийт 7973 мэдээ байна
post thumbnail

БНХАУ-ын өмнөд хэсэгт үер бууж, хойд хэсгээр хэт халж байна

Хятадын өмнөд хэсэгт өчигдөр орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон бүхэлдээ цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна. Мөн далайн эргийн Фужянь мужийн Вупинг хотод аадар борооны улма...

post thumbnail

Японд аминд халтай стрептококкийн халдвар дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ

Японд хордлогот, шоконд оруулдаг хүнд хэлбэрийн стрептококк халдварын тохиолдол урьд үзэгдээгүйгээр өсжээ. NHK-ийн мэдээлж байгаагаар, бактерийн энэ халдвар хурдацтай тархаж, аминд хүрэх халтай байна. А хэлбэрийн стрептококк бактериар үүсгэгддэг энэ халдвар ихэвчлэн 30, түүнээс дээш насныхны дунд гол тархаж буй юм байна. "Махчин бактер&qu...

post thumbnail

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг хэвээр үлдээв

АНУ-ын хэмжээнд инфляц зорилтот түвшинд хүрч буурсан боловч зээлийн жишиг хүүг тогтвортой хэвээр барих бодлогоо зарласан байна. Тэд бодлогын хүүг жилд зөвхөн нэг л удаа бууруулна гэдэг байр суурь илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд инфляц олон арван жилд үзэгдээгүй өндөр түвшинд хүрч өссөнөөс дэлхийн томоохон төв банкны удирдлагууд хэрэглэгчид болон бизн...

post thumbnail

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад нэмэлт татвар ногдуулна

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад 38.1 хүртэл хувийн нэмэлт татвар ногдуулахаа зарлалаа. Хятадтай хийж байгаа энэ талын яриа хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй бол татварын шинэ нэмэгдлийг ирэх сарын 4-нөөс мөрдөхөөр төлөвлөж буй юм байна. Европын холбооны энэ алхмыг Хятад улс харин худалдааны зөрчилдөөн үүсгэж байдлыг улам...

post thumbnail

Олимпын наадмын үеэр Парис хотын хэт халуун тамирчдад үхлийн аюул учруулж болзошгүйг судлаачид анхаарууллаа

Эрдэмтэд, тамирчдын хамтран боловсруулсан “Ring of Fire” судалгааны тайлан өчигдөр нийтлэгджээ. Уг судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт тамирчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох зорилготой юм. Судалгааны ажилд Climate Central ашгийн бус байгууллага, Их Британийн Портсмутын Их сургууль, олимпын медальтай 11 тамирчин оролцжээ. Э...

post thumbnail

Умард Солонгосын цэргүүд хилийн шугам давахад Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээжээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын өмнөхөн Умард Солонгосын цэргүүд хилийн шугамыг давж, Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээсэн байна. Анхааруулга өгсний дараа цэргүүд хилийн шугамын нөгөө талд буцаж гарсан бөгөөд Өмнөд Солонгосын албаныхан үүнийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаа...

post thumbnail

Саудын Араб улсад үргэлжилж буй хаж мөргөлийн үеэр агаарын хэт халалтын улмаас 550 гаруй хүн амиа алджээ

Исламын шашны ариун газар гэгддэг Саудын Арабын Мекка хотод жил бүр хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс саяар тоологдох хэмжээний сүсэгтнүүд цуглардаг. Энэ жилийн мөргөл Баасан гарагт эхэлж, өнөөдөр буюу Лхагва гарагт өндөрлөх юм. Мекка хот орчимд сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн +50 хэм давснаас 550 гаруй мөргөлч...

post thumbnail

Б.Нетаньяху онц байдлын засгийн газрыг тараажээ

ХАМАС бүлэглэлийнхэн Израилын өмнөд нутаг руу гэнэтийн дайралт хийсний дараахан байгуулсан онц байдлын засгийн газрыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тараажээ. Энэ тухай сөрөг хүчний удирдагчдын нэг Бенни Ганц онц байдлын засгийн газрын бүрэлдэхүүнээс гарснаас хэд хоногийн дараа буюу зургаадугаар сарын 17-ны даваа гарагт мэдэгдлээ. Б.Нетан...

post thumbnail

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байна

АНУ-ын сенатор Боб Менендезийг авлигын хэргээр шүүж байх явцад түүний өмгөөлөгч нар түүний эхнэрийг тус хэрэгт буруутгахыг оролдсон ба шүүх хурал болсон өдрийн маргааш Боб Менендез эхнэрийгээ хөхний хорт хавдартай болохыг илчилсэн байна. Боб Менендезийг Египет, Катарын засгийн газарт болон Нью Жерсигийн бизнесменүүдэд тусалсныхаа төлөө хахууль а...

post thumbnail

В.Путин Умард Солонгос, Вьетнамд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлэв. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Пёньянд хийх айлчлал “маш шахуу хөтөлбөртэй байх” ажээ. Төрөл бүрийн форматаар хийх уу...