Гадаад мэдээ

Нийт 7984 мэдээ байна
post thumbnail

Францад ган гачгийн улмаас дөрвөн мужийн усны хэрэглээг хязгаарлажээ

Францад газар тариалангийн шинэ улиралд шаардагдах усан хангамжийн “үзүүлэлт түгшүүртэй түвшинд хүрээд байгаа” талаар тус улсын Экологийн өөрчлөлтийн сайд Кристоф Бешю ням гарагт “Sunday Journal” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ. “2022 онд нүүрлэсэн ган гачгийн улмаас хөрсний усны түвшин доош...

post thumbnail

“Хорийн бүлэг”-ийн хуванцрын хэрэглээ 2050 он гэхэд 1.7 дахин нэмэгдэж болзошгүй байна

 “Хорийн бүлэг”-ийн орнууд хуванцрын хэрэглээгээ бууруулах шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2050 он гэхэд 2019 оны түвшнээс даруй 1.7 дахин нэмэгдэж, далай тэнгисийн бохирдлын асуудал улам бүр даамжирч болзошгүй байгааг өнөөдөр танилцуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ. “Economist Impact”, “Nippon F...

post thumbnail

Газар хөдлөлтийн дараах Турк улс

Турк Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 50 мянгыг давж, хоёр сая гаруй иргэд орох оронгүй болж хаана хоноглох нь тодорхойгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн энэхүү газар хөдлөлтийг ДЭМБ-аас сүүлийн 100 жилд бүс нутагт тохиогоогүй томоохон гамшиг хэм...

post thumbnail

Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа

Палестины нутаг дэвсгэрт шинэ хурцадмал байдал үүссэнтэй зэрэгцээд Израил, Палестины төлөөлөгчид Йорданд уулзалдлаа. Талууд өмнө нь байгуулсан бүх тохиролцоогоо дагаж мөрдөх, үүссэн асуудлуудыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр тохиролцож, хүчирхийллийг зогсоох, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэдэгт санал нэгджээ. Мөн Израилийн тал Йордан го...

post thumbnail

Газар хөдлөлтөөс хойш 3 долоо хоног өнгөрсөн ч сэтгэл зүйн тусламжийн хэрэгцээ их байна

Сирийн хилийн ойролцоох Туркийн өмнөд бүсийг нэрвэсэн томоохон газар хөдлөлтөөс хойш өнөөдөр 3 дахь долоо хоногтойгоо золгож байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 50000-с давсны зэрэгцээ орон гэрээ алдсан олон хүмүүст сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна. 2-р сарын 6-нд 7,8 магнитудын газар хөдлөлтөөс хойш хэд хэдэн...

post thumbnail

Саудын Арабын гадаад хэргийн сайд Украинд анх удаа айлчилжээ

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Киевт хүрэлцэн очжээ. Түүний энэ айлчлал Саудын Араб, Украин хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилд болж байгаа анхных нь юм байна. Украины ерөнхийлөгч Зеленский, хунтайж Фейсал бин Фархан Аль-Сауд нарын ням гарагт хийсэн энэ уулзалтын дүрс бичлэгийг Украины ерөнхийлөгчийн албанаас нийтлүүлжээ. Зе...

post thumbnail

ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ

Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг баасан гарагт баталжээ. ЕХ-ны гишүүн орнуудын баталсан 10 дахь багц хориг хэмжээ энэ болж байна. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен энэ сарын эхээр Киевт айлчлах үеэрээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан ЕХ Оросын довтолгоо эхэлсэн өдөр гэхэд “10...

post thumbnail

БНХАУ ОХУ-д тогтоосон өрнөдийн хоригийг цуцлахыг санал болгов

БНХАУ Украины хямралыг улс төр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх тухай 12 зүйлтэй энхийн төлөвлөгөө санал болгож байна. Өөрөөр хэлбэл Орос, Украины хооронд гал зогсоож, нөхцөл байдлыг аажмаар намжаах нь энхийн хэлэлцээнд суух замыг засна гэж Бээжин үзэж байна. Хятадын засгийн газар ОХУ-д тавьсан Өрнөдийн хоригийг цуцлах, цөмийн зэвсэг хэрэглэх...

post thumbnail

НҮБ Украинаас ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр тусгай чуулган хуралдуулж, Украины нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа. Оросын Украинд эхлүүлсэн дайныг зогсоож, энх тайван тогтоохыг шаардсан уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 141 улс дэмжиж, 7 улс эсрэг санал өгч, 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзлээ. Хэдийгээ...

post thumbnail

БНАСАУ СТРАТЕГИЙН ДӨРВӨН ДАЛАВЧИТ ПУУЖИН ТУРШЖЭЭ

БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв. Пуужингуудыг Япон тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна. "Энэхүү сургуулилалт нь БНАСАУ-ын цөми...