“Хөх сувд” мөсний баяр 21 дэх жилдээ болно

Aдмин / Нүүр

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд 21 дэх жилдээ болох гэж байна. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.160.47] 2022-01-03 08:21:46

Мөсний баяр 1970-аад оны үеэс эхлэлтэй учир нь мөсөн зөмын автотээвэр эхлэх үед Хатгалаас зайдуу Ханх явах замын чиглэлд мөсөн дээр бөх барилдаж мөн жолооч нар дуу дуулж тээвэр нээдэг байсан мөн 1980 оны эхэн үеэс боловуу шинэ жилээр тэшүүртэй өвлийн өвгөн цөсан охидтойгоо тэшүүрээр явах, тэшүүртэй хүмүүс уралдаж нийтийн цэнгүүн маягийн зүйл хийдэг байсан харин 1990-ээд оны үед Лхагвацогт гэж байгаль хамгаалагч байсан уу, урлагын авьяастай нөхөр с илүү өргөн хүрээтэй хийх саначлага гаргаж үүнийг нуур хамгаалалтын захиргаа , захирагийн алба дэмжиж хамтарч тэмдэглэдэг болсон \жил бүр\


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.