Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо

П.Урнаа / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монгол Улсын Хууль зүйн яамнаас өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаярт төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, ажлын амжилт хүслээ.

Боловсрол

1980-1990 Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль;

1990-1992 ЗХУ-ын Курган хотын Металлургын сургууль;

1995-1999 МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000 МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005 ОХУ-ын Кранснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын(Ph.D)зэрэг хамгаалсан.

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012 Түшээ дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимын эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.66.41] 2019-02-13 17:10:21

За амжилт хүсье. Ямар ч байсан харьцангуй нэр цэвэр хүн байна. Шударга ёсны талд зогсоорой. Мэдлэг боловсролтой хүн байна. Бүтэхгүй, мэдлэггүй боловсролгүй шүүгч нартай хариуцлага тооцох тал дээр хатуу байгаарай. Өмгөөлөгч хүн Ерөнхий зөвлөлд очих нь зөв байх шүү. Тэтгэвэрийн шүүгчид байдаг байлаа гэж...

Зочин [202.21.106.162] 2019-02-13 13:10:31

хуулийг завхруулагч, авилга зуучилж, авилгаар хэргийг шийддэг л хүмүүс байна, дарга нь алуурчин байхаар арга ч үгүй байх даа

zochin [202.9.43.33] 2019-02-13 08:54:44

zuv shudraga ajillaarai. L iig zailuulj bvren salhi oruulah bolson. Alivaa nuluund orohgvi baih yostoi. BAYAR HVRGEYE

Зочин [66.181.189.46] 2019-02-13 07:08:27

БУГДИЙГ НЬ СОЛЬ НЭН ЯАРАЛТАЙ

Зочин [202.126.89.215] 2019-02-13 06:15:14

Лүндэндоржийг өөрийг нь зайлуулаач.

иргэн [103.11.195.34] 2019-02-14 03:48:27

Юм мэддэг хүн тэнд хэрэггүй. Бушуухан нэг харанхуй хадыг авчирч тавь

Түмэн [150.129.141.126] 2019-02-13 06:10:23

Энэ нэг нүдний булайг зайлуулж, Монгол өөрийн гэсэн улсын шүүхтэй болооч эээ!!!

Зочин [103.26.194.51] 2019-02-13 05:20:21

batbayar ali n yum be


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.