УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардлаа

П.Урнаа / Нийгэм

Өнөөдөр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардаж мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Энэ талаар тус хөдөлгөөний Улаанбаатар хот дахь зохицуулагч Б.Жагар хэлэхдээ, “ЖДҮ эсвэл 60 тэрбум төгрөгийн хэргийн эсрэг Сүхбаатарын талбайд болсон тэмцлээс хэн хожсон гэхээр тодорхой нэр бүхий хүмүүс л албан тушаалд очсон. Албан тушаал авахгүй гэсэн хүмүүс нь албан тушаалд очлоо. Эцсийн бүлэгт ард түмэн өр зээлтэйгээ үлдлээ. ЖДҮ, 60 тэрбумын хэргийн эсрэг тэмцэл үнэхээр бодит тэмцэл байсан бол хамтарч тэмцье.

Мөн сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа УИХ эрх зүйн чадамжгүй байна. Үүнийгээ ч олон байдлаар баталлаа. Ард түмний өмнө тулгамдсан асуудлын нэг бол нэгдүгээрт, утааны асуудал. Хүн бүр эрүүл мэндээрээ хохирч байна. Түүнчлэн ажиллах орчин нөхцөл тааруу, ажлын байр хомс, иргэд нь өр зээлэнд дарагдсан, ямар ч ирээдүй харагдахгүй байхад УИХ зөвхөн өөрсдийнхөө хийсэн хулгайн асуудлыг хэлэлцэж, 2020 оны сонгуулиас өмнө үйлдсэн гэмт хэргээ яаж сэгсрэх вэ, яаж нэгэн рүүгээ чихэх вэ гэх хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Энгийн иргэд шоронд орж болдог. Дарга нар шоронд орохоороо бие нь өвдөөд, даралт нь ихсээд, сахар нь хөдлөөд гараад ирдэг. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хулгай хийсэн гишүүдийг оруулж ирэх хэрэгтэй. Жирийн олон иргэдэд 500 мянган төгрөгийн ч зээл олдохгүй байна. Гэтэл гишүүдийн ах дүү, хамаатан саднуудад тэрбумаар нь олгодог нь санхүүгийн гэмт хэрэг” гэжээ.

Мөн тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр төрийн гурван өндөрлөгт албан шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. “Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг ард түмний талд өмчлүүлж, тухайн ордыг ашиглаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл үүссэн их өрийг тэглэх шийдвэр гаргах, уулзалт зохион байгуулахыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагадаа дурдсан байгаа. Ард түмний нэрийн өмнөөс тангараг өргөж УИХ-д сонгогдсон нэр бүхий 13 гишүүн болох Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд М.Оюунчимэг, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар өнөөг хүртэл Оюутолгойн луйврын гэрээг цааш үргэлжлүүлэх бодлогыг дэмжиж, нууцын баталгаанд гарын үсэг зурсан. Үүнийг нуухын тулд өөрсдийн санал дүгнэлтээ гаргаж өгөхгүй цаг хожиж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.26.195.155] 2019-02-14 11:32:32

МАН СӨНӨТҮГЭЙ.

Зочин [202.179.25.22] 2019-02-13 14:12:41

ЖДҮ-чин нөхдөөр бүрдсэн засгийн газар анхнаасаа л ЖДҮ-ч нараа хамгаалсан.Тэд 60 тербум гэгч асуудлаар өөрийнхөө намын М.Энхболдыг зайлуулах сенсацаар ЖДҮ-чдийг бүдгэрүүллээ.Бүдгэрүүлэх нь бүү хэл УИХ"аар эхрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийг улаахан хамгаалсаар байхад дэмжигч хэмээх сүрт жагсаалчид мэдээгүй мэт өнгөрсөн нь Монголчууд бүр бүлэг жагсаалаара шудрага бусын төлөө тэмцдэг болжээ.

ЗОЧИН [103.212.119.221] 2019-02-13 10:44:10

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЛСАН МӨНГӨ, ЭД ЮМАА БУЦААГААД ТӨЛЧИХСӨН, ЭРГЭЖ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ ХУЛГАЙ БНА ГЭЭД ЯЛГҮЙ ҮЛДДЭГ ХУУЛЬ ӨНӨӨДӨР МУ-Д БАЙХГҮЙ, ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙ, ЗЭЭЛЭЭ БУЦААГААД ТӨЛЧИХСӨН Ч ЭДНУУС ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНДЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЯЛ АВАХ Л ЁСТОЙ, ХУУЛЬ НЬ ТИЙМ ЮМ.

Зочин [202.179.2.198] 2019-02-13 10:35:33

mnnm

Зочин [150.129.141.126] 2019-02-13 10:00:13

Ждүчин гишүүдийг тат гэдэг нь тарвага, мэлгэр 2-ын хуйвалдаж луйвардсан үйлдвэр заводуудаа мөн улсын маань бүх алт эрдэнэсийн лицензүүдийг өгөхгүй байх, өөрсдтэйгээ хуйвалдан бүх хулгай луйврыг нь хамгаалж байдаг хувьчлагдсан шүүх, прокурор, атг, аудит, цэц, цагдаагаа өөрчлүүлэхгүй байх арга заль юм шүү дээ. Ждүчдйиг татвал энэ өөрчлөлтийг хийх ирц хүрэхгүй болох учир их сүржигнэж байгаа юм. Ждүчид буруутай тэднийг өмөөрөх юм алга. Гэхдээ эх орноо, улсаа бүх баялагтай нь энэ 2 луйварчинд өгсөн нь дээр гэж хэн ч үзэхгүй байна. Насаараа хэдэн үеэрээ монголчууд энэ 2 луйварчний боол явах ёсгүй. Ждүчдэд хариуйцлага тооцох оройтохгүй ээ.Үнэн хэрэгтээ хүүтэй нь буцаагаад төлчихсөн зээл юм шүү.

ЗОЧИН [103.212.119.221] 2019-02-13 09:19:45

ЖДҮХС-ААС ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАН ӨӨРТӨӨ, ЭХНЭР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ХАМААТАН САДАН, ТАНИЛ ТАЛДАА ТЭРБУМ,БҮР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ЗЭЭЛ ОЛГУУЛСАН УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮПИЙГ ЭРҮҮ ҮҮСГЭН, ЯЛ ТӨЛӨВЛӨЖ,ҮГ ДУУГҮЙ,ЯМАРЧ ӨЧИГГҮЙ ГИШҮҮНЭЭС НЬ ЭГҮҮЛЭН ТАТАЖ ШАЛГАХ ЁСТОЙ, ЭДНУУС ЖИРИЙН ИРГЭД, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1-2 САЯ Ч ОЛДДОГГҮЙ, ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮГҮЙ, 3 ДАХЬ ЖИЛЭЭС 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ АВЦАГААГААД ЯДУУ АРД ТҮМНИЙГ ШУЛЖ,ЗОРИУЛАЛТ БУСААР БАЯЖИЖ ХӨЛЖИХДӨӨ ЗОРИУЛСАН НЬ ГЭМТ ХЭРЭГ МӨН,ЭДНУУС 8 ТӨРЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН,ЯЛ АВАХ ЁСТОЙ ТУХАЙ ХЗЯ-НЫ ДЭД САЙД НЬ ХЭЛЭЭД ОГЦОРСОН, ТОЛГОЙЛОГЧ НЬ ЕС ХҮРЭЛСҮХ МӨН, ЭНЭ ХУЛГАЙЧ 60 ТЭРБУМААР СҮРЖИГНЭЭД ЯЛГҮЙ ҮЛДЭХ ЁСГҮЙ,ҮГ ДУУГУЙ ЕС-С ОГЦРОХ ЁСТОЙ, ЕР ПРОКУРОР ЭНЭ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ БҮГДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР УИХ-Д ОРУУЛЖ ИРЭХ ЁСТОЙ,ЗЭЭЛЭЭ ЮУНД ЗАРСАНААС ҮЛ ХАМААРНА, ИНГЭЖ БАЙЖ ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЯРИНА, УИХ АТГ, ПРОКУРОР,ЦАГДААГИЙНХНИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГ СОНСОХ ЁСТОЙ,УИХ-С ТУСДАА АЖЛЫН ХЭСГ ГЭЭЧ ЮМ ГАРГАХ ШААРДЛАГАГҮЙ.

зочин [202.9.42.252] 2019-02-13 08:56:10

МАНАН ,ЖДҮээр далимдуулж бусад том хэргүүдийг шийдүүлэхгүй гацаах гэсэн ажиллагаа юу ойлгомжгүй байна

zochin [202.9.42.98] 2019-02-13 08:49:08

30 jil ard tumnii baylag tatvariin mungiig khulgailj deeremdlee. bukh iumand tugsgul gej baidag ...odoo ter ni...

зочин [202.131.245.69] 2019-02-13 08:48:29

дээр нэг хүн ЖДҮ бол үнэхээр жижиг асуудал гэжээ. Буруу ойлголт өгч байна хүмүүст. Өөрт байгаа эрх мэдэл, давуу талаа ашиглан төрийн үйлчилгээг хууль бус аргаар авч байгаа албан тушаалын гэмт хэрэг юм ш дээ. жижиг гээд өөгшүүлэх маягаар нуун дарагдуулсаар байгаад авилга, мафи энэ тэр чинь төрд ноёрхсон байна гээд бод доо.

Зочин [202.126.89.94] 2019-02-13 08:31:06

Ждү бол үнэхээр жижиг асуудал. Эргэж төлөгдөх найдвартай зээл. Ждү гэж орилогсодийн цаана нөгөө концесс, бусад сангууд гээд тооны машины дэлгэц ч хүрэхээргүй дүнтэй эргэж төлөгдөх нь өнгөрсөн зээл нэртэй дээрэм байнаа байна

Зочин [202.9.43.202] 2019-02-13 07:54:41

Зөв л санаа байна. ЖДҮ гээ Цагаан сарын буузтайгаа хамт идээгүй бол шудараг сайд Нямдорж бөөнд нь хэлэлцээд шийдээд өгөх байх аа. За харж л байъя

зочин [202.179.31.28] 2019-02-13 06:48:02

албан тушаалд очлоо л гэх юм албан тушаалд шудрага хүнээ тавихгүй тэгээд 60 тэрбумын хулгайч нартайгаа байх хэрэг үү тэнэгүүдээ

Зочин [202.9.42.113] 2019-02-13 06:46:17

Ждучид хаачсан юм бэ замын уудээр гараад явцийм бишуу цагаан сараар ч ард тумэн олж харсангуй хайрт шодорго ждучид минь хаачив

Зочин [150.129.141.126] 2019-02-13 06:26:02

Хүрэлсүхэд гишүүн биш учир бүрэн эрхийн асуудал байхгүй гэнээ мөн авдаг амьтан бэ? Монго улсын Ерөнхий сайд гишүүнээс том зэрэг зиндаатайг мэддэггүй болтой, зайлуул чааваас!

Ард түмэн [150.129.141.126] 2019-02-13 06:21:53

Элбэгдорж, Мэлгэр 2 одоо луйвардсан хамаг юмаа алдана гэхээр гол цохиж, бирдлээд элдэв юм сэднэ шүү!!! Энэ нэг хөлсний хэдэн юм зайлуул, хэдэн юм цагаан сарын дараа хэрэгтэй л байгаа л даа. Ирц хүрч байгаа дээр луйвардагдсан үйлдвэрүд, лицензүүдээ авах хууль хяналтын байгууллагаа шинэчлэх ажлаа түргэлээчээ!!!

иргэн [192.82.66.152] 2019-02-13 06:18:54

Хүрэлсүхийг УИХ-н 40 гишүүнтэй нь хамт мөн Баттулгыг хамтад нь огцруулж жинхэнэ шударга ёсыг тотоож төрийг цэвэрлэе.Тууштай тэмцдээ.Өмнөх Оюунэрдэнэ Болд Аюурсайхан Батзандангийн хуйвалдааны тэмцэгчдийг эгнээндээ бүү оруул цөөнч гэсэн чанартай үр дүнтэй шударга эх оронч хүмүүсээр тэмцэлдээ нэгтгэж тэмцэе.Олон чанаргүй хуурмаг тэмцэгч нэрийн дор худалч хулгайч луйварчдаас хол байцгаая.одоо жинхэнэ ЖДҮ-чидийн луйвар булхай цэцэглэж эхлэсэн үүнийг үндэсгүй тасдан хаяцгаая шударга иргэдээ.

Зочин [202.126.89.215] 2019-02-13 06:11:14

Хамгийн түрүүлж Хүрэлсүхийг шалгаж зохион байгуулалттайгаар ЖДҮ мөнгийг тараасных төлөө яллагдагчаар татах хэрэгтэй.Тэр УИХын гишүүн бус учир бүрэн эрхийн тухай асуудал байхгүй.

Зочин [203.15.208.23] 2019-02-13 06:09:03

Unen helsen bna. Muu darga nar min ih bue muutai humuus bdag bololtoi, shorond orohooroo shuud bie muudaj uheh geed baidag


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.