Ховд голд зургаан настай хүү осолдож, аврагчид эрэн хайсаар байна

У.Уранцэцэг / Хууль

Энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчимд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн оршин суугч зургаан настай Г гэх хүүхэд “Ховд” голд осолджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан есөн алба хаагч, нэг автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн аж. Түүнчлэн орон нутгийн 50 иргэн “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна. Улмаар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.