Нийт 1300 автобусанд хорт утаа шүүгч суурилуулж агаарын бохирдлыг бууруулна гэв

П.Урнаа / Нийгэм

БНСУ-ын “Серакомб” ХХК нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утааг шүүх өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг Монгол Улсын нийтийн тээврийн салбарт оруулж ирж ажиллаж эхэлжээ. Тус компанийн үйлдвэрлэн гаргадаг DPF технологи нь дэлхийн олон улсад нэвтэрсэн, байгальд ээлтэй технологи хэмээн холбогдох албаныхан онцлоод буй юм.

DPF гэх уг төхөөрөмжийг том оврын автобусны зүүн ар талд, яндангийн хэсэгт суурилуулснаар түүнээс ялгарах хорт утааг 85-97 хувь бууруулах аж. Эхний ээлжид энэхүү өндөр технологи бүхий DPF төхөөрөмжийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дөрвөн автобусанд суурилуулж, туршиж үзжээ.

Туршилт амжилттай болсон тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын байранд БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “КОТРА Улаанбаатар” ГХТГ, Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газар хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулсан байна.

Энэ үеэр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар "Манайд 10 гаруй ажил үйлчилгээнд явчихсан 1300 орчим автобус байдаг. Хорт утаа ихээр ялгаруулдаг. Энэ төрлийн төхөөрөмжийг дөрвөн автобусанд туршсан нь үр дүнд хүрсэн. Зорчигч тээврийн нэгтгэл гэсэн автобуснаас огт утаа гарахгүй байгаа. туршилт үр дүнгээ өгч байгаа учраас энэ технолгийг Монгол улсад нэвтрүүлж, том оврын авбуснаас ялгарах хорт утааг багасгах, улмаар агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтрахаар болж байна” хэмээн онцолжээ.


Сэтгэгдэл

моторчин [66.181.161.51] 2019-02-18 12:01:57

диезэл хөдөлгүүрт чин утаа хаях үндэслэл энэ аппартур порсунkа шүүдээ асалт хүч утаа хаялт бүгдийгэн энэ зохицуулдагаа.мөн хөдөлгүүр муугаас болж утаа хаяна гавлийн жийрэг үлээсэнээс болж гэх мэтчилэн ,эх үүсвэр олохгүй уймаа зуухаа өөрчилөөд утаа хаядаггүй гэсэнтэй адилхан юм хийх юмдаа .гадуур аппартур засвар гээл өчнөөнл байгаа диезэл хөдөлгүүртэй хүмүүс очиж янзлуулж бга хөдөөнийхөн хүртэл ачааний машинаа янзлуулдагшдэ,. машин яндангаараа асдаг болждээ .

Зочин [103.26.193.103] 2019-02-15 06:52:43

Ухаалаг автобус утаа шүүгчтэй солонгос монголын хулгайч нарыг шалгаад шоронд хий

Зочин [103.10.23.186] 2019-02-14 23:28:47

за больдоо улаан цгаандаа гарчээ шинэ автобус авсан дээр шүү

Зочин [202.126.89.41] 2019-02-14 09:43:16

1 ш утаа шүүгч 45 сая төгрөг гэж үнэн үү. Хэрвээ тийм бол арай дэндсэн луйвар хулгай болж байгаа юм биш үү. Энэ ядарсан ард түмэн чинь дарга нэртэй луйварчидад хууртсаар дарамтлуулж доромжлуулсаар зүгээр хараад суух уу. Энэ луйвараа зогсоохгүй бол бослого гаргах цаг ирнэ шүү

Huz [103.229.121.56] 2019-02-14 09:30:40

Ailuudiin yandand suulgachihaach ;)

Зочин [103.229.121.61] 2019-02-14 08:46:40

ДИЗЁЛИЙН УТАА ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ГЭЖИЙН ЯЛАНГУЯА АВТОБУСНЫ АРД ОЙРХОН ЯВХАД МАШИН ДҮҮРЭХ ЮМАА.МАШ АЮУЛТАЙ ГЭЖ БАЙГАА ЮМ ДАА..

Зочин [103.10.22.16] 2019-02-14 06:13:17

Za bolij uz har tenegude. Mashini utanas bolj iim bolod bga bol zun salhigui togtun ued inged utaan manan uusdeggui bzde. Ergu ergu gehed arai dendej bna. Ene bolzuger mungu ideh arga uur yamarch tailbar bhgui. Uunig eli balai bolson hunch medne.

зочин [202.179.27.231] 2019-02-14 05:55:07

мѳнгѳ идэж л бнаа.хэрэггүй юм.ирэх жил хзрэхгүй бохирлогдоод хаягдна. тэр мѳнгѳѳрѳѳ ѳѳр юм хий.

ЗОЧИН [64.119.24.38] 2019-02-14 05:53:54

ЭНЭ УТАА ШҮҮГЧ ТАВИАД УБ ХОТЫН УТАА ХЭДЭН % БУУРАХ ВЭ, 1 ш ШҮҮГЧИЙН ҮНЭ ХЭД ВЭ, МӨН ЦАХИЛГААН АВТОБУС ГЭНЭ ҮҮ, ЭНЭ УТААГ ХИР БУУРУУЛАХ ВЭ, УБ ХОТ ЦАХИЛГААН АВТОБУСТАЙ ДЭЛХИЙН №1 ХОТ БОЛОХУУ, ЭНД ХИР МӨНГӨ ЗАРАХ ВЭ, ЭДГЭЭР НЬ МӨНГӨ ЗАВШИХ ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ТӨСӨЛ БАЙНА.

Зочин [112.96.67.98] 2019-02-14 05:10:12

Hehe gue yah ve tegeed yum yum uzej nud tailj baigaam biz de. Shuud shine mashin avahaas bodvol heden tsaas hyamd baih. Gehdee ettsiin dundee aihtar zov shiidel bish l baih daz

зочин [64.119.21.104] 2019-02-14 04:46:23

Автобусаа шинэчилээд болоо юм биш уу. Тэртээ тэргуй хугацаа нь автовусыг шинэчилэхээс хойш. Илуу зардал бна.

санаа [112.72.8.90] 2019-02-14 05:10:51

засгийн газраас цахилгаан автобус төдийг авахаар боллоо гээ биз дээ. яах гэж ингэж нэг гараараа зөвийг хийж нөгөө гараараа бурууг даллаж эцэст зөв гэхэд хэцүү буруу гэхэд хэцүү бөөн мөнгө гарсан ажлыг хийдэг байнааа яг утаагүй зуух гэж шинжлэх ухаанд байхгүй зүйл хийсэн шигээ

зочин [202.21.116.2] 2019-02-14 04:32:02

Автобусны үйлчмлгээ хэтэрхий бохир хүйтэн байгаа . Утаа ялгаруурагч тавих нь сайн боловч нөгөө хүйтэн тохигүй аютобусаар үйлчилээд байна гэсэн үг үү компаниуд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн шийдэл байна даа. Үйлчилгээний стандартад нийцсэн автобустай болмоор байна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.