Дэлхийн хамгийн том хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдож болзошгүй

Д.Тулга / Гадаад мэдээ

Дэлхийн хамгийн алдартай хар тамхины наймаачин гэгддэг, Мексикийн Эль Чапо хочит Хоакин Гусманыг шүүх хурал хоёрдугаар сарын 12-ны өдөр Нью-Йорк хотноо боллоо.

Си Эн Эн агентлагийн мэдээлснээр Мексикийн Синалоа хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг гэмт хэрэгт оролцсон, хар тамхины худалдаанаас олсон орлогыг угаах зорилгоор үгсэн хуйвалдсан, кокаин, героин, марихуан болон бусад хар тамхи хууль бусаар наймаалсан, галт зэвсэг ашигласан зэрэг нийт 10 зүйл ангиар буруутгасан байна.

image

Түүнтэй холбоотой хэргийг шүүхийн тулд тангарагтны шүүгчид зургаан өдрийн турш нийтдээ 34 цаг хуралджээ. Улмаар, өдгөө 61 настай хар тамхины наймаачин Гусманд хугацаанаасаа өмнө суллагдах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял төлөвлөсөн байна. Ялын тогтоолыг зургадугаар сарын 25-наас өмнө танилцуулна гэж эх сурвалж дамжуулжээ.

Энд дуулгахад, Хоакин Гусман олон жилийн туршид дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүдийн нэг байлаа.

Түүнийг барьж өгсөн хүнд АНУ 5 сая доллар харин Мексикийн эрх баригчид 4 сая доллар өгнө гэж амлаж байв.

Тэрбээр 1980-аад оны үед Синалоа гэх хар тамхины бүлэглэлийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ бүлэглэл Мексикээр дамжин АНУ руу орж буй хар тамхины урсгалын дөрөвний нэгийг бүрдүүлдэг байж. 2013 онд Чикаго хотын эрүүгийн гэмт хэргийн комисс Гусманыг “Нийгмийн №1 дайсан” хэмээн нэрлэж байлаа.

image

Гусман анх 1993 онд Гватемалад баривчлагдсан ч 2001 онд Пуэнте-Гранде онцгой хамгаалалттай хорих газраас оргожээ. Ийнхүү оргохдоо тэрбээр хорихын хянагчид их хэмжээний мөнгө амлан, бохир хувцастай сагсанд нуугдан гарсан бөгөөд 13 жил эрх чөлөөтэй явсан байна.

Харин 2016 онд түүнийг Мексикд баривчлан, улмаар 2017 онд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнөхөн Гусманыг АНУ руу шилжүүлжээ.

Хууль сахиулах байгууллагынхны үзэж байгаагаар Гусман 1990-2005 оны хооронд АНУ-ын нутаг дэвсгэр рүү 155 мянган кг кокаин нийлүүлсэн хууль бус наймааг зохион байгуулсан гэнэ. Хууль бус наймааны бүлэглэлийн толгойлогч Гусманы хөрөнгө 2011 онд нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. Түүнчлэн 2009-2011 оны хооронд Форбс сэтгүүл түүнийг хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд гурвантаа оруулж байлаа.

Б.АНАНД


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.232] 2019-02-15 06:21:19

Хөрөнгийн 2 р эзэн мафид заавал анхнаасаа бэлтгэж байлгадаг.тэр нь нууц бдаг энгийн хүний дүрээр

Боломж алдлаа. Кх! [202.131.228.118] 2019-02-15 03:27:52

Энэ баян хүнээр Монголд хөрөнгө оруулат хийлгэх юмсан. Манай АНУ-д байгаа Элчин сайд юу хийж байсан юм, хэрэгтэй хүнтэй бизнес өрнүүлэхгүй. Даан ч шоронд орчихлоодоо. Хөрөнгий нь мэдэж үлдэж байгаа хүн байгаа болов уу? Кх-кх-кх!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.