ШҮҮХ: 13 настай охиныг хөнөөсөн яллагдагчид хаалттай хорих ангиас онлайнаар оролцож байна

У.Уранцэцэг / Хууль
  • 2019-02-14 06:48:57
  • 2019-02-14 06:48:57

    13 настай охины амийг бүрэлгэсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал 21-н хүртэл хойшиллоо

    photo

    Давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн даруйдаа дотогш сэтгүүлч нарыг оруулж, алх цохиж хурал эхэлснийг мэдэгдсэн. Хоёр талын өмгөөлөгч нар байр сууриа хэлж хурал эхэлсэн. Харин сэтгүүлч нарыг танхимаас гаргасны дараа завсарлаж тун удалгүй энэ сарын 21-ны хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм.

    Шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгч Д.Мягмаржав, прокурор О.Багшбаяр өмгөөлөгч нар Г.Батбаяр, С.Оюунцэцэг, Р.Булгамаа нар шүүх хуралд оролцлоо

    Мөн хохирогчийн ар гэрээс хууль ёсны төлөөлөгчөөр аав н.Лхагсүрэн, эмээ н.Оюунцэцэг нар танхимд хүрэлцэн иржээ.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

    image

  • 2019-02-14 06:03:22
  • 2019-02-14 06:03:22

    ШҮҮХ: 13 настай охиныг хөнөөсөн яллагдагчид хаалттай хорих ангиас онлайнаар оролцож байна

    photo

    Өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11:00 цагт эхлэхээр тов гараад байсан 13 настай охины амь насыг бүлэглэн онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг үйлдсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралд яллагдагчид хаалттай хорих ангиас онлайнаар оролцох юм байна.

    image

    Өмгөөлөгч Г.Батбаяр:

    -ХҮЧИНДСЭН БОЛОН ХҮН АЛСАН ХОЁР ХЭРЭГТ НЬ ХОЁУЛАНД НЬ БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ НЬ ЗӨВ ЮМ-

    Өнөөдөр 13 настай охиныг хөнөөсөн этээдүүийн давж заалдах шүүх хурал болох гэж байна. Яллагдагч хоёр этгээдийг эрүүгийн хэрэгт зааснаар бага насны охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж санаатайгаар алах, мөн бүлэглэн хүчиндсэн гэх хоёр зүйл ангиар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр шалган бүх насаар хорих ял оноосон. Tэрхүү хэргээ яллагдагчид үл зөвшөөрч улмаар давж заалдсан.

    Mөн прокурор эсэргүүцэл илэрхийлэхдээ хүчиндэх гэмт хэрэг 20 жил оноосон нь буруу гэж үзсэн. Бага насны хүүхдийг хүчирхийлэн санаатай алсан уг хэрэгт бүх насаар нь хорих ял оноох нь зүйтэй хэмээсэн байгаа. Хүчиндсэн болон хүн алсан хоёр хэрэгт нь хоёуланд нь бүх насаар хорих ял нь зөв юм. Яллагдагч Д.Жавхлан гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлсэн. Д. Жавхлан нь миний үрийн шингэн хохирогчийн биенээс илрээгүй. Би гэм буруугүй учраас цагаадаж гарах хэрэгтэй гэж мэтгэлцсэн. Бүх насаар нь хорих ялыг хөнгөрүүлж арав гаруй жилээр хориглож өгөөч гэж хэлсэн. Xохирогийн өмгөөлөгчид тухайн яллагдагчид оногдуулсан ял зөв байсан гэж үзэж байгаа. Xүчингийн хэрэгт бага насны буюу эрүүгийн хуулийн 1.4-т заагдсанаар яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч O.Цэрэнпунцаг өвчтэй гэдэг шалтгаанаар ирээгүй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Бидний хувьд энэхүү хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэв.

  • 2019-02-14 05:32:34
  • 2019-02-14 05:32:34

    ШҮҮХ: 13 настай охиныг хөнөөсөн яллагдагч нарын давж заалдах шатны шүүх хурал эхлэх гэж байна

    photo

    Яг одоо Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охины амь насыг бүлэглэн онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг үйлдсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал эхлэх гэж байна. Tэдэнд анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оноосон байдаг. Xарин яллагдагчид анхан шатны шүүхийн шийдвэр хүнд байна хэмээн хөнгөрүүлж өгөх хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн аж.

    Xүсэлтийн дагуу өнөөдөр давж заалдах шатны шүүх хурал болж байгаа юм. Xарин яллагдагч Д.Жавхлангийн өмгөөлөгч O.Цэрэнпунцаг эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлсэн байна. Иймд шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшлох шийдвэр гарч болзошгүй байна. Aнхан шатны шүүх хуралд O.Цэрэнпунцаг өмгөөлөгч мөн эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй. Xарин шүүхээс эрүүл мэндийн шалтгаан нь тодорхой бус хуурамч эмчийн бичиг ирүүлсэн хэмээн 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан удаатай.

    Яллагдагч Д.Жавхлан хоёр өмгөөлөгчтэй өнөөдрийн хуралд оролцож байгаа бөгөөд нөгөө өмгөөлөгч нь бичгээр оролцох хүсэлт ирүүлээгүй учраас оролцохгүй гэж мэдэгдээд байгаа аж. Xохирогч талаас талийгаач охины аав T.Лхагвасүрэн, эмээ C.Oюунцэцэг, өмгөөлөгч Г.Батбаяр, Р.Булгамаа нар хүрэлцэн ирсэн. Өмгөөлөгч нарын зүгээс өнөөдрийн хурлыг хойшлуулахгүй гэдгээ илэрхийлээд байна.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

    image

Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-02-17 10:08:52

ийм хэрэгт давж заалдвал бүр ялыг нь нэмдэг болгох хэрэгтэй

Зочин [176.179.153.165] 2019-02-14 15:24:52

uhsen huuhdeeree show hiij mungu oloh yumaa ene aav ni medrel bolson geed bsn yasan

Zochin [39.77.176.213] 2019-02-14 16:45:35

HOOE CHI ZAILAAD OG TEHUU 2 ALUURCHING OMOOROOL ENE TEND BICHEED BHIIN ARD TUMEN CHAM SHIG MAL BISH TEHUU HAMAATAN UHAANTAI YUMAA DAA. UGAASAA ALUURCHINGUUDIIN YALIIN HONGOLOHGUI ARD TUMEN BID UZEN YADNA HERVEE HONGOLVOL BID IREEDUIN OHID HUUHDUUDIINHEE TOLOO TEMTSENE SHUU SHUUGCH NARAA,NAAD MALUUD NARAND YAVSAN CH GUDAMJIND HEN CH TAARSAN NARMAIGAN NEENE BARAG SHORONDON ALCHIH HEREGTEIDOO

Зочин [64.119.18.188] 2019-02-14 08:38:37

snvvxed ecergvvtsel ilerxiilcen ylciin yallagcn prokyroriig ard olon xaraa xyanaltand avaarai ninjin cetgelgvi araatan ayatai xyyliinxand tengeriin tseerlel gecgeel gartsaagvi irex bolno enexvv xereg deer davj zaaldaxiig xoriglox ectoj ec buguuc xvn ami xvcningiin xereg olsnirox vii

test [202.131.242.98] 2019-02-14 07:32:10

<script>alert('asd')</script>

ebi [202.126.89.149] 2019-02-14 07:23:05

ял нь хөнгөрөх юм бол монголын тэнэг залуус хүчин хүн амийг байх л зүйл гэж бодох байх. энэ хэрэг энэ баталсан ял 2 монголын бүх эцэг эхчүүдэд юм бодогдохоор зүйл боллоо. үр хүүхдээ хаана хэрхэн явж байна хэнтэй нөхөрлөж байна байнга хяналт тавих хэрэгтэй. одоо цаг сайхан болжээ. миний өсвөр насны үед гар утас битий хэл гэрийн утас ч байдгүй үе. фэйс гэдэг зүйлийг зөв талаар нь хэрэглэх хэрэгтэй. аав ээж нь ийм тийм, янхан байсан ч гэх шиг энэ охин бол чиний миний хүүхэдтэй адилхан монголын минь ирээдүй. хүүхэд төрөхдөө гэр орон ээж ааваа сонгож төрдөг бол бүгд л м.энхболдыг сонгож таараа биздээ. энэ аавын энэ ээжийн оронд өөрсдийгөө тавиад үз. таны хүүхдэд ийм зүйл тохиолдвол та яах вэ. монголын нийгэм үнэхээр,гутамшигтай байна.

Зочин [202.179.31.119] 2019-02-14 07:07:46

Ялыг нь хэвээр үлдээгээрэй !

Зочин [202.21.106.154] 2019-02-14 06:48:30

hohirogchiin aav ulaan arhichin gar bsan . gertee bainga agsam tavij ehner huuhdee alna gej bgaad, ohin gereesee daijaad yavsan

Zochin [39.77.176.213] 2019-02-14 16:48:41

Bitgii shaa za chi omoorool yavhiin ter ger oron yamar tseverhen 2uulaa ajil toroltoi halamjtai aav bol arhi uudaggui bugd hergiig mordoj bhad notlogdson malaa 2aluurchingiin hamaatan yumaa daa tertei tergui ter shorond shorongiin atmanuud bodiin hodolgochihno nugel nudeeree malaa

Зочин [202.179.31.119] 2019-02-14 07:08:50

Чамайг харин тэгдэг !

Зочин [124.158.110.82] 2019-02-14 06:25:00

шүүх хөндлөнгийн субьектив нөлөөнд авталгүй яг л шударгаар шүүх хэрэгтэй. Батбаяр, Булгамаа хоёр дэргэд нь хараад байж байсан юм шиг үзмэрч шиг юм яриад байх юм.

ggg [66.181.165.171] 2019-02-14 06:40:40

gichii mine chi heregtenuudiig umguuleh geed bn te


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.