С.Чинзориг: Эхний ээлжинд бага цалинтай хүмүүсийн цалинг нэмнэ

Т.Хулан / Улстөр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦААГ ЖИЛ БҮР ЗУРГААН САРААР СУНГАСНЫГ ГУРВАН САР БОЛГОЖ БАГАСГАСАН

-2019 онд ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах тулд Засгийн газраас ямар ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?

-2014 оноос хойш нэмэгдээгүй төрийн албан хаагчдын цалинг инфцляцийн түвшинтэй уялдуулж хоёр удаа нэмэх шийдвэрийг гаргасан. Төрийн албан хаагчдын цалинг нийт 16.8-35 орчим хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Энэ бол Олон улсын валютын сантай хамтран санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн юм. Мөн төсвийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд цалин нэмэгдүүлэх төсөв, санхүүгийн боломж бий болсон юм. Цалин нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж байгаа. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй ажилчдын ажлын байрны нөхцөлд судалгаа хийж байж үндэслэн цалинг нь шинэчлэх арга хэмжээг авна. Ажлын байрны нөхцөл, үр дүн, хариуцлага, ачааллаас хамаараад цалинг нь ялгамжтай тогтоож өгнө. 2019-2020 онд бага цалинтай хүмүүсийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлье гэсэн бодолтой байна. Эдийн засгийн нөхцөл байдал, боломжтой уялдуулаад цалин хөлсийг нэмнэ. Гурван талт улсын хэлэлцээр эхлэхээр энэ асуудлыг тодорхой ярина. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг эхлээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ярилцана. Ер нь төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх зарчмыг Засгийн газраас баримталж байгаа. Мөн ирэх онд цалингийн тогтолцооны өөрчлөлтийн судалгааг үргэлжлүүлэн хийнэ.

-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ?

-2017 онд иргэдийн тэтгэвэрт гарах хугацааг жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй их тулгарсан учраас тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн шийдвэрийг гурван сар болгож багасгасах шийдвэрийг гаргасан. Нийгмийн хамгааллыг зохих түвшинээс бууруулахгүй байх шийдвэрийг гаргаж ажиллана. 2017, 2018 онд байгуулсан гурван талт хэлэлцээр 83 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна. Бид удахгүй 2019, 2020 оны гурван талт хэлэлцээрийг байгуулах ажлыг хийнэ. Монголын Үйлдвэрчний эвлэлээс гаргасан саналуудыг анхаарч ажиллана. Зарим зайлшгүй асуудлыг нь гурван талт хэлэлцээрт оруулна. Мөн заримыг нь гурван талт хэлэлцээрт тусгахгүйгээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.

-Нийт хүн амын 30 хувь нь ядууралтай байна гэх судалгаа гарсан. Ядуурлыг бууруулах чиглэлд ямар ажлыг явуулах вэ?

-2016 онд Үндэсний статистикийн газраас Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар нийт хүн амын 29.9 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. 2016 оноос хойш хүн амын дунд ядуурлын судалгааг хийгээгүй. Үүнээс хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, МСҮТ-д сурч буй оюутнуудад 100 мянган төгрөг олгож байгаа гэх мэт нийгмийн хамгааллын чиглэлд олон ажил хийж байгаа. 2019 оны улсын төсөвт иргэдийн бодит орлого, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Ингэснээр ядуурлын хэмжээ тодорхой хэмжээгээр буурахад нөлөө үзүүлж байгаа болов уу. Ажлын байрыг нэмэгдүүлснээр ажилгүйдэл, ядуурал буурна. Энэ чиглэлд бид МСҮТ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Гаднаас авах ажиллах хүчний хувь хэмжээг мөн бууруулсан.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай гэж та үзэж байгаа юу?

-Улс төрчдийн хамааралтай компаниуд зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй. Гэхдээ өмөөрч хамгаалаад байх зүйлгүй. Ёс зүйн хувьд хариуцлага тооцох асуудал. Авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан бол өөр нэг хэрэг. Зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцох асуудал мөн.


Сэтгэгдэл

Irgen [202.9.44.29] 2019-02-15 15:02:15

Turiin vilchilgeenii ajilchdiin tsalin busad turiin alban haagchdaas mash baga baidag. Tetgevert garahad tetgemj hamgiin baga avdag. Vvniig bodlogoor zohitsuulj ugnu gedegt itgej bna.

өрх толгоилсон эхчүүдиин групп [202.131.230.19] 2019-02-15 04:11:59

хүүхэд гаргасан нь буруу юу заавал ганц бие эхчүүд ниилж жагсаж баиж дуу хоолоигоо хүргэх естои юму ажиллах сонирхолгүи хүмүүсиин хомрогонд оруулж тэтгэвэрт гар гэж дарамтлахаа больо цаг үе ч өөрчлөгдөж баихад. насаараа ажилчихаад ганц нэг хүүхдээ сургуулиигнэ төгсгөж баиж гарна хэзээ гарах нь хүнии эрх шүү .дарга саид хүнии нөөц үү дээ .хамаатангууд нь бгаад бдаг м өртлөө болльиороо та нар .

зочин [180.235.184.5] 2019-02-15 03:38:59

чинзориг зориг ард түмний амьдралыг сайжруулсан гэж ярих гээд байна даа ажлаа мэдэхгүй усан толгойтой ийм хүн яаж төрийг албыг явуулах вэ ? дээ палдига пиздаа

Төрийн үйлчилгээний алба хаагч [66.181.161.115] 2019-02-15 02:51:14

Бага цалинтай хүмүүс гэж төрийн үйлчилгээний алба хаагчдыг хэлж байгаа юм уу?тодорхой хэл л дээ.Амьдрах орчноо сайжруулмаар байна.Байрны зээлд хамрагдах гэхлээр банкны шалгуур хангахгүй байна.30000-40000 төгрөгөөр нэмж хуурах биш бодитой дорвитойхон нэмээрэй дээ

Зочин [202.179.31.6] 2019-02-15 02:00:20

ТЭТГЭВЭРТ ГАРАХ ГЭЖ ХҮЛЭЭСЭЭР БАЙГАААД АВСАНД ОРОХНЭЭ

Зочин [202.179.31.6] 2019-02-15 01:54:52

4 ХҮҮҮЭДТЭЙ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРНА ГЭСЭН ОФШОРООС МӨНГӨ ТАТАЖ АРД ТҮМНИЙХЭЭ ӨРИЙГ ТӨЛНӨ ГӨСЭН ЯАСАН БЭ

Японоос [126.236.245.44] 2019-02-14 23:41:03

Цалин нэмэх нь зөв. Гэхдээ түүний санхүүгийн эх үүсвэрийг нь хаанаас гаргах юм бол? Өөрсийнхөө идэж уудагийг багасгахгүй бас л гаднаас зээл аваад тэр нь эргээд ард түмэнд өр болно биз

Сайдад [121.161.157.174] 2019-02-14 20:01:23

ЭМД ,НД, АЖИЛГҮЙДЛЫН ДААТГАЛЫН ЗЭРЭГ ОЛОН ОЛОН САНГУУДАА АРД ТҮМЭНДЭЭ ИЛ ТОДОРХОЙ БОЛГО. ОЙЛГОВ УУ ЧИНЗОРИГОО. НҮД АМ ЧИНЬ ЯАГААД ТОГТДОГГҮЙМ БАЙНГА ГӨЛӨЛЗӨӨД ТҮГШҮҮРТЭЙН

Irgen [202.9.42.223] 2019-02-14 14:27:39

Tetgeveriin 20 xeden tugrugiig ymar nemegdel gedeg ym be ene tur zasag uursdiin idej zavshij bayjsan xylgailsan bsylagaa zarj idsdn xymyystrigee xariytslaga tootsoj tetgever tsalin nemec xeregtei uursduu um tsum iddj bayjaad ard tymnii mal met doromjloxoo bol deer garsan lyivarchid ta naraas bolj ard tymen tyiliin ydyy amidatch bga ofshort bga xylgailsan xurungu minguu ilryylej xyraaj ard tymniig ydyyrlaas garga

zocjon [185.39.141.188] 2019-02-14 13:14:41

bagsh nariin tsalin nemne ged tsogzolmaa shulamtai niolj vnen hor nairuulan hudal huurmag goe vgiig buza dagzadaaa shingeesen lalar yum bilee . ene lalar tachaaltai uvgunuuhajuunasa holduulj zailuulahgv bol hvrel svh cho iuruu. uuriiguu golson ugur tsogzolmaa shulamiin araas yavna svvvvv!

Зочин [103.212.118.100] 2019-02-14 12:10:32

Ажлын бүтээмжээрээ авдаг цалин бол чөлөөт зах зээл нэвтэрсэн орны жишиг. Бид социалист нийгмийн арга барилтайгаа зууралдсаар байна.

zochin [185.39.141.188] 2019-02-14 11:12:27

baga tsalin gej heden soos avdag hvniig helj suugaa lalar ve . 6 7 mynga buyu 200 dolloriin tsalin bagsh emchiin tsalin . ihdee oroh uu . yu gej ulin dongdoj garch irlee ch !!!! vmhii yavdag jorlon tonil . 2 dolor 50 000 nemchiheed tatvaraaraa butsaagaad huu hamaj baigaa bizfee .?????? binzen damlagch lalaruud bvgd 56 bandaashniii baasnuud .gedgeee haana nuuhuu chi ???????

Зочин [202.126.89.41] 2019-02-14 09:46:47

Худлаа бүү тархи угаа. Юмнийхаа үнийг нэмээд байхаар цалин нэмээд огт нөлөөлөхгүй. Бензин, доллорынхаа үнэ ханшийг бууруулах хэрэгтэй.

Зочин [202.179.31.53] 2019-02-14 08:14:50

ЖДҮ- чдиийд хамгалаад

Зочин [202.70.34.38] 2019-02-14 08:02:49

MYOHРT-ийн ажилчидийн цалин төрийн алба , хувийн хэвшлийн үйлчлэгчээс доогуур ОНБ гэдэг ийм байх ёстой юу.Ийм бага цалингаар сайн уран бүтээл хийнэ гэдэг даанчиг худлаа даа.

зочин [202.131.230.19] 2019-02-14 07:56:23

саид аа та .560,0 төг нии цалинтаи баисан хүн 620,0 төг болсонг та хангалттаи их нэмсэн гэж үзэж бга юму яг амьдрал дээр хүрэхгүи бна. мөн ажил хиих дургүи хангамжтаи хүмүүс баидаг болохоороо зарим нь эрт тэтгэвэрт гарахыг боддог баих. тамын тогооны үлгэрээр бусад өрх толгоилсон эхчүүд. хүүхэд нь оюутан эцэг эхчүүпииг чирч тэтгэвэрт гаргадагаа болиула.насаараа хамаг амьдралаа зориулж ажилчихаад ганц 2 хүүхдээ ядаж сургуулиигнэ төгсгөх саналтаи бна.иимд өөрсдиин сонирхолоор гэдэг үгииг заавал хуулиндаа оруулах естои гэж үзэж бна.гадаад ихэнхи оронд эм тэи нь 68 тэи 70 гэдэг юм бна лээ_ ядаж өрх толгоилсон ээж нар ажиллаж хүүхдээ төгсгөеө.гуия.та нараас

dolgor [202.131.254.22] 2019-02-14 07:51:15

metgeveriin nas nemdgee bolioch.tegeveree avch chadahgui burhan bolj bn

сс [103.57.94.136] 2019-02-14 06:32:33

ТЭТГЭВЭР ТОГТООХДОО 7 ЖИЛИЙН ДУНДЖААР БОДОХООР ТЭТГЭВЭР БУУРЧ БАЙГАА. ХУДЛАА ТОЛГОЙ УГААХАА БОЛЬ МАН ЮУ ГЭЖ АМЛАЛАА.

иргэн [202.9.42.205] 2019-02-14 06:21:48

Та нар хэдэн сая мялардтай байхад :доод цалинг 1сая бологоход л болно


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.