Замын байгууламж мөргөж, 120 гаруй сая төгрөгний хохирол учруулжээ

П.Урнаа / Нийгэм

Нийслэлд 2019 оны нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн хэрэг олноор бүртгэгджээ. Тодруулбал, 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгний хохиролтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7 хувь буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгний хохирлыг үзасвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн найман аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохиролыг бүрэн барагдуулсан байна. Гэвч байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэт биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй аж.

Тухайлбал: 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгджээ.

Тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан ч одоо хүртэл засварлаагүй байгаа аж.

Замын цагдаагийн газар нь зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан байх боловч хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй буй юм байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:19:28

sda

Зочин [202.131.225.197] 2019-02-17 07:19:22

hun zogsoj baival nidreed l garna

зочин [103.10.22.119] 2019-02-15 08:41:48

согтуугаар машин жолоодож нийтийн эзэмшлийн эд зүйл болон хувь хүний эд зүйлийг мөргөж эвдэн сүйтгэсэн бол хохирлыг 3 нугалж төлүүлдэг болмоор байна.

Зочин [64.119.21.225] 2019-02-15 06:38:29

Жоллоч нар замын байгууламж мөргүүлснээс болж их хохирол үүсгэж байгаа тухай юм байна. Түүнээс биш нэг хүн ийм хохирол учруулаагүй бололтой. Мэдээнийхээ утга санааг олигтойхон гаргаж бичиж чадахгүй юм даа

Зочин [103.26.194.51] 2019-02-15 06:13:53

нэг хүн л 120сая төгрөгний хохирол учруулсан юм шиг гарчигтай юм


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.