Энэ хавар 20 сая гаруй мал төллөнө гэв

П.Урнаа / Орон нутаг

Энэ жил 20 гаруй сая мал төллөнө. Өнгөрсөн жил 28 сая хээлтэгч малаас 20 сая төл авсан. Малчдын хувийн бэлтгэл зохион байгуулалтгүйгээс болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан малын хоргодол ихтэй байсан аж.

"Энэ жил цас маш бага орсон учраас хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Цас багатай байна гэдэг нь хаваржилтын үед малын амны ус хүндэрнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар ялангуяа говийн болон тал хээрийн бүсийн аймгуудад цас бага орсон учраас мал усаар дутагдан хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд буй. Цаашид энэ байдлаараа гурван сартай золговол хаврын улиралд салхи, шороон шуургатай байх төлөвтэй байна" гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тодотгожээ.

Сануулахад, өнгөрөгч 2018 онд улсын хэмжээнд нийт 19,2 сая толгой мал төллөж, 18,2 сая төл хүлээн авсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.